АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Саудын Арабын хаан Абдалла Абдель Азиз нар Сирийн эрх баригчдад сирийн энгийн номхон иргэдийн хүчирхийллээ нэн даруй зогсоохыг уриаллаа. Хоёр удирдагч утсаар ярилцахдаа сирийн засгийн эрх баригчдын эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын эсрэг хэрцгий ажиллагаа явуулж буйд түгшиж байгаагаа илэрхийлсэн тухай - Цагаан Ордны мэдээлэлд дурьджээ. Хэдэн өдрийн өмнө Саудын Араб бусад улсын нэгэн адил Дамаскаас Вант улс Элчин сайдаа дуудсан юм. Сирийн эрх баригчид засгийн эрх баригчдын эсрэг жагсагчдын тухай мэдээллийг дарахын тулд тус улсын ихэнх чөлөөт ХМХ-ийг хаагаад байгаа ажээ. Сирийн сөрөг хүчнийхний үзэж буйгаар сүүлийн таван сард аюулгүй байдлын хүчнийхний гарт тус улсын хоёр мянган гэм зэмгүй иргэд амиа алджээ. Харин эрх баригчид хүчирхийллийг дарахад тэдний 500 цэрэг дайчид, цагдаагийнхан амиа алдсан гэж үзэж байна.