Саяхны үймээн самууныг туулсан, үзсэнээс Британ улс сая нэг юм шокны байдлаасаа гарч эхэлж байна. Шинэ зүйл гэвэл үймээний гол баатрууд дунд сургуулийн сурагчид байсан нь нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэв. Полиц хаяаагаа манасаар л  Британы шүүгчид баганасны тэдгээр тонуулчдад зөөлхөн ял сонсгож байна, гэтэл тус улсын ерөнхий сайд Дэвид Кэмерон үймээнд оролцсон бүх хүмүүсийг нас харгалзахгүй шийтгэл ноогдуулах тухай мэдэгдсэн билээ. Манчестерын их дэлгүүрээс нэг лонх дарс хулгайлсан 12 настай хөвгүүнийг, Ноттингемийн дэлгүүрийн гадна шилийг хага цохисон 11 настай охиныг орон нутгийн полицын газар ирж бүртгүүлж, 9 сарын турш олон нийтийн ажил хийж, хүмүүжлийн хөтөлбөр сонсох шийдвэр шүүх гаргажээ. Тэднээс ахимаг насныханд арай илүү шийтгэл ноогдуулжээ. Бирмигемын улс төр судлаач Стивен Икийн ярьж буйгаар олон хүүхэдтэй гэр бүлд ядуурал нүүрэлснээс болж үймээнд хүүхдүүд оролцсон ажээ. Манчестерт 9-10 насны орчим цагаан арьстан банди нар архины дэлгүүрийг дээрэмдэж, хулгайлсан архиа дэлгүүрээс авч гарч байсныг саная л даа. Ийм юм болсныг гайхаад барахгүй. Итгэмээргүй юм. Хүүхдүүд ингэж авирлана гэсэн чинь юу гэсэн үг вэ? Яагаад үдшийн 22 цагт 9 настай хүүхэд гадаа явж байна вэ? Өөрсдийн хийсэн зүйлээ хариуцдаг тийм ухамсар суулгахын тулд бид ажиллах хэрэгтэй юм. Стивен Ик хэдэхдээ: үеийн үед дамжигдах  нийгмийн бэлэнчлэх сэтгэлгээ британий хамгийн чухал тулгамдсан асуудал болж байна. Гэхдээ нийгмийг жинхэн цочроосон зүйл бол энэ үймээнд нийгмийн дунд давхаргын их олон залуу хүмүүс оролцсон явдал юм. Францын нийгэмийн судлаач Мишель Физ үүнд ердөө ч гэнэтийн юм үгүй гэж үзээж байна. Удахгүй бид 2005 онд Францад гарсан шиг, Лондонгийн үймээн самууны оролцогчид нь бидний үздэг шиг нөгөө л нэг муу нэртэй, луу данстай хүмүүс биш харин шал өөр хүмүүс болохыг мэдэх болно. Энд хэний тухай ярьж байна вэ гэвэл ард түмний дундаас гаралтай өөрсдийнхөө хүсэл зорилгыг, шаардлагыг тавьж чалдахгүй байгаа залуучуудын тухай ярьж байна. Чухамдаа тэд Лондонгийн төвд гарч сурч, хөдөлмөрлөж, бие дааж, эх эцгээсээ шалтгаалахгүй амьдралыг хүсч байгаагаа хэлж чадахгүй. Оросын Либерал-ардчилсан намын төлөөлөгч, Төрийн Думын гишүүн  Андрей Луговой Британь улсад гарсан эмх замбараагүй байдал нь дан ганц нийгмийн шалтгаанаас болоогүй  гэж үзэж байна. Лондонд болон тус улсын бусад хотуудын гудамжинд гарсан үймээн самуун бол британьд бүх зүйл нь төдийлөн дэгтэй бус байна гэдгийг гэрчилж байна. Тэд дэлхийд номлох их дуртай, янз бүрийн орнуудад гарч байгаа тэдгэр жагсаал цуглаан, үймээн самууныг, бас Орос улсад гарч байгааг ч гэсэндээ. Гэтэл өөрсдөө ч гэсэн бас асуудалтай л байгаа биз дээ. Ялангуяа, тэдний тэр шүүх байгууллагыг хэлмээр байна. Нөгөөтэйгүүр, Дэвид Кэмероныг, Засгийн Газрыг болон полицын үйл ажиллагааг удаан хойрог, шийдвэр гаргаж чадахгүй тээнэгэлзсэн гэж буруутгасаар байна. Британий ихэнх хүмүүсийн үзэж буйгаар эрх баригчид тухайн нөхцөл байдалд таарсан дүгнэлт өгч, шаардалагатай арга хэмжээг авч чадаагүй гэж байна. Нью-Йоркийн мөрдөгч Питер Гриненко дээрэмчдийн полицын өмнө аймшиггүй байсныг ийн тайлбарлаж байна: «Тэдний биеэ авч байгаа байдлыг харахад тэд полицынхнаас ердөөсөө ч сүрдэхгүй байна. Гэтэл үл бүтэх хүмүүстэй тэмцэхэд амархан шүү дээ. Хэрвээ гудамжинд 100 танхай нөхдүүд гарч ирэх юм бол хоёр зуун полицыг тэдний эсрэг тавь л даа. Хэрвээ энэ нь хүрэлцээгүй бол арми дуудахгүй юу». Дашрамд хэлхэд улс төр судлаачид: арабын хувьсгал болон британий бослого ижил шинж чанартай гэж үзэж байна.  Удирдан зоион байгуулалт болон зохицуулалт нийгмийн сүлжээгээр, мессежээр явагдаж байсан. Оросын өрсөлдөөний тагнуулын мэргэжилтэн Андрей Масалович “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа: эрх баригчид эрхийн эсрэг чиглэсэн  Интернетийн үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгтэй юм гэж байна. Хуулийг эрхийг тогтоох байгууллага бүр хяналтын хэрэгсэлтэй байх ёстой. Үүгээр Интернетэд болж байгаа зүйлийг хянах. Түүнчлэн, Интернетийн хяналтан дээр ажиллаж байгаа хүмүүс нь бэлтгэгдсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, тэд тэдний дотор орж, хутгалдаж, процессыг удирдаж, идэвхитэй зөрчигчдийг гаргаж ирдэг байх ёстой юм. Кэмерон парлдаментын өмнө хэлсэн үгэндээ гар утсаны болон ниймийн сүлжээнд нөлөөлөх “луу” арга хэмжээг хүлээн авахыг санал богосон. Энэ санал нь эрхийг хамгаалагчдын дүргүйцлийг хүргэсэн. Гэхдээ ерөнхий сайд улс оронд аюул заналхийлж байхад ардчилал бол хойш тавигдаж болох зүйл гэж үзэж байгаа бололтой.