Герман улсад 1961 онд Берлины ханыг барьж босгосон явдлыг дурсаж байна. 28 жилийн өмнө 100 гаруй км үргэлжлэх бетонон хана нь хотыг хоёр хэсэг хуваасан төдийгүй БНАГУ, ХБНГУ гэж нэг улс үндэстнийг хоёр лагерь болгон хуваасан түүхтэй юм. Өнөөдөр энэ ханыг давах гэж оролдон амь насаа алдсан 700 хүний гэгээн дурсгалыг Берлин хот нэг минут дуугүй зогсолтоор хүндэтгэж байна. Автобус, галт тэрэг, авто машинууд зогсч, улсын далбааг бөхийлгөнө. Сүмүүдэд буяны ном хурна. 1989 оны 11-р сарын 9-нд “хүйтэн дайны” бэлэг тэмдэг болсон Берлины хана нуран унасан юм. Герман улсыг нэгдэхэд ЗСБНХУ-ын анхны  ерөнхийлөгч Михаил Горбачёв идэвхитэй үүрэг гүйцэтгэсэн юм.