Зүүн - Хятадад хууль бусаар тав хоног саатуулагдсан оросын хоёр иргэн өнөөдөр эх орон руугаа нислээ. Энэ тухай Шанхай дахь Оросын Ерөнхий консулын газар мэдэгджээ. Баасан гаригт сууллаж авсан иргэдээ Оросын дипломат байгууллагын ажилтнууд онгоцны буудал дээрээс гаргаж өгчээ. Оросын “Адвенто” компаний Ерөнхий захирал Виталий Рудых болон түүний орчуулагч Ольга Борисевич нарыг даваа гаригт яаралтай өрөө төлөхийг шаардсан хятадын бизнесийн түншүүд нь баривчилжээ. Энэ хугацаанд оросын талын нэг бус удаагийн шаардсанд орон нутгийн засаг захиргаа, цагдаагийн газар барьцаанд байгаа хоёр хүнийг чөлөөлөх ямарч арга хэмжээ аваагүй байна.