Хосни Мубаракийн шүүх ажиллагаа 8-р сарын 15-нд болно. Эхний шүүх ажиллагаан дээр египтийн ерөнхийлөгч асан хүнд өвчтэй дамнуурган дээр танхимд ирсэн. Тэр шүүгчийн асуултанд хариулахдаа арай ядан толгойгоо өндийлгөж байсан. Сэтгэл өвдөм харагдаж байв. Эцсийн дүнд олон жил Вашингтоны Ойрхи-Дорнодын хамгийн ойр дотны холбоотон байсан хүнээсээ АНУ яагаад нүүрээ буруулах болов гэж одоо болтол олон  шинжээчид асуулт тавьж байна. Ардчиллын дүрэм, журмыг хүндэтгэсэндээ биш гэдэг нь лавтай. Зарим нь бүр Мубаракийн албан тушаалын сүүл үеийг арабын  бас нэг орны удирдагч Саддам Хусейны хувь заяатай ижил төстэйг тэмдэглэж байна. Тэрний хувьд гэвэл АНУ-д олон жил “хайрлагдаж “явсан бөгөөд Иракийг Кувейтэд нэвтрэн орохын өмнө  америкчуудын өгсөн ямарч баталгаагүй амлалтанд Хусейн итгэж байтал,  нэг л мөчид “аз” түүнээс нүүрээ буруулсан юм.  Иракийн удирдагчийн  цаашдын хувь заяа зогсоо зайгүй уруудаж байсан юм. Саддам нас бархынхаа өмнөхөн АНУ-тай холбогдсон удирдагчдад түүний хувь заяа сургамж болог гэж хэлж байжээ. Энэ нь холбоотнууддаа гомдсон дарангуйлагчийн сэтгэл хөдлөлийн хэтрүүлэг үү? Энэ тухай “Оросын дуу хоолойд” улс төр судлаач Андрей Грозин ийн ярьлаа. Хосни Мубарак, Саддам Хусейн нарын хувь тавилан энгийн зүйлийг гэрчилж байна. Америкчууд хол, ойрын холбоотнуудаа тухайн цаг үеийн  хэрэгцээний үүднээс, ашигладаг өөр тэднийг юу ч холбодоггүй гэж үздэг. Вашингтон тэдний “гарын” хүмүүсийн хувь тавиланг хариуцдаггүй. Энэ нь америкийн сонирхолд үйлчилдэг төрийн албан хаагчид, шинжээчид, сэтгүүлчид байх бөгөөд, мэдээж хэрэг тэд АНУ-ын иргэн бус хүмүүс. Хэрвээ тэдэнтэй нь ямар нэгэн эвгүй зүйл болвол Вашингтон  их л сайндаа  эс тоодог, муугаар тэднийг барьж өгдөг зантай. Түүхэнд ийм жишээ олон бий. Колонны орнуудын ивээгчид ардуудын тэмцэл гарах үед өөрсдийн холбоотнуудыг чимээгүй газар аваачиж байсан цаг нэгэнт өнгөрчээ. Америкийн цэргүүд вьетнамын дайнд ялагдаад Өмнөд Вьетнамаас зугтан гарч байх үеийн киноны дүрсийг санаж байна. Хамгийн сүүлчийн америкийн нисдэг тэрэг АНУ ын Сайгон дахь ЭСЯ ны байрны дээвэр дээр байна. Америкийн цэргийнхний гар хөл болж байсан вьетнамчууд элчин  сайлдын яамны байрны дэргэд цугларсан олны дундаас тэдэн рүү тэмүүлнэ. Тэнгисийн явган цэргийнхэн тэднийг цааш түлхэнэ. Нисдэг тэрэг дээш хөөрч байна. Гэтэл нөгөө хашигдаж байсан олны дундаас хэн нэгэн нь  дайрсаар байгаад нисдэг тэрэг хөөрөх үед арай ядан  онгоцны дөрөөнөөс зүүгдэж байсан нь сэтгэлт тодхон байна. АНУ Афганистанаас цэргээ гаргахаар завдаж байгаа бөгөөд Иракаас гаргаж байна. Харин энэ хоёр улсад алинд нь ч байдал тайван бус хэвээр л байна. Юу болох бол? Энэ тухай Андрей Грозин ингэж ярьж байна. Вашингтон Афганистанаас цэргээ гаргаж эхлэхэд магадгүй, тэднийг одоо дэмжиж байгаа тэдгээр хүмүүсээс тэд нүүүрээ буруулж болох юм. Сүүлийн жилдүүдэд өрнөдийн ХМХ үүд афганистаны засаг захиргааны үр ашиггүй болон хээл хахуульд баригдсан тухай материалдууд нийтлэх болсон. Энэ нь Хамид Карзай болон түүний тойрон хүрээлэгсдээс ангижрах өрнөдийн нийгмийн бодолд дасгаж ч байгаа юм билүү. Иракийн хувьд гэвэл АНУтай холбоотой удирдлагын сэлгээ аажмаар явагдаж байгаа ажээ. Тэр нь Саддам Хусейн болон Мубарактай болж байгаа шиг ямар нэгэн журам гажуудуулалтаар өрнөж байгаа юм биш. Гэхдээ хэрвээ Афганистан юм уу Ирак Вашингтоны үзэж байгаагаас өөр замаар явбал энэ орны элитүүдийг хувь заяаны зөнд нь орхино.   Ингэхдээ нэг сайхан гоё үндэслэл бодож олох нь зайлшгүй. Жишээ нь: тэд авилга авдаг, өөр яадаг ч гэдэг юм бэ дээ, ер нь тэгээд их муу залуучууд гэх мэт. Ирак ч бай, Афганистан ч бай, Америкийн удирдлага дор тогтвортой байдлад хүрч чадаагүй шүү дээ, харин үүнд бол иракчууд өөрсдийнхөө хүчинд л найдах хэрэгтэй юм. Энэ үйл ажиллагаа нь хүнд хэцүү гэдэг нь урьдаас ойлгомжтой.