Өчигдөр Казахстан улсын нийслэл Астана хотод Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ гишүүн орон Орос, Казахстан, Белорус, Армень, Таджикистан, Киргизийн    удирдагчид хуран цугларлаа. Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бас дахин зохион явуулж байгаа албан бус уулзалтанд Дмитрий Медведев, Александр Лукашенко, Серж Саргсян, Эмомали Рахмон болон Роза Отунбаева нар иржээ. Астанад Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов л ирсэнгүй.  Уулзалт албан бус шинжтэй бөгөөд зангиагүй болж байна. ХАБГБ-ын албан бус дээд хэмжээний уулзалтууд нь үр дүнтэй гэдгээ нэгэнт харуулж чадсан аж. Энэхүү удирдагчдын уулзалт тавдахь удаагаа зохиогдож байгаа юм. Астана зочид буудлын конгресс төвийн үүдээр ороход Нурсултан Назарбаев зочдыг хүлээж авч байлаа. Казахстаны ерөнхийлөгч Назарбаев уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:нилээд хэдэн асуудлыг нарийн хэлэлцэхээр тэмдэглээд байгаа гэв. Бид нилээд хэдэн асуудлаар санал солилцохын тулд энд цугларсан юм. Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын эрсдэл болон бүс нутгийн болоод дэлхийн үйл явдлуудтай холбон ХАБГБ-ын орнуудын тогтвортой байдлын талаар төдийгүй, АНУ-ын цэргийг Афганистанаас гаргах тухай, ХАБГБ-ын орнуудын бүсэд байгалийн, техногенны сүйрлийн хариуцлагын тухай ярилцах юм. Түүнчлэн, олон улсын терроризмын заналхийлэл ялимгүй өссөн тухай болон мансууруулах бодисны хууль бус наймааны сувгийг хаах тухай ч ярилцана гэв. ХАБГБ-ын гишүүн-орнуудын удирдагчдын яриа хэлэлцээ нь хаалттай болж өнгөрсөн юм. Түүний дараа одоогийн ХАБГБ-ын хуралдааныг даргалж байгаа Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко ойрын үед ХАБГБ-ны шуурхай хүчнийхнийг байгуулан, зэвсэглэх тухай асуудлыг хэлэлцэн тохирч, тодорхой үр дүнд хүрсэн тухай мэдээлэв.  Энэ нь арабын ертөнцөд болон Хойд Африкийн орнуудад болж байгаа үйл явдалтай бас холбоотой ажээ. Ингэхдээ мэдээллийн орон зайд заналхийлж буй янз бүрийн эсрэг зогсолтын. Одоо ХАБГБ-ны орнуудын тулгамдсан гол асуудал бол Афганистаны асуудал болж мэдэх юм гэж оросын шинжээчид үзэж байна. Оросын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийн профессор, улс төрийн ухааны доктор Игорь Панарин ингэж ярьлаа. ХАБГБ нь аажмаар цэргийн-хүчний, төдийгүй мэдээлэл, дипломат албаны болон улс төрийн хүчирхэг зэвсэг болж байна. Миний бодоход ийм хүчтэй бүтцийг байгуулах гол зорилго нь: хүчирхэг аюултай чиглэлд зөвхөн цэргийн хэрэгслээр биш, харин юуны түрүүнд төрөл бүрийн бусад цэргийн бус аргаар нөлөөлөхөд чиглэгдэж байгаад оршиж байна. “Россия в глобальной политике” /Орос улс дэлхийн улс төрд/ сэтгүүлийн ерөнхий редактор Федор Лукъянов ХАБГБ-ын удирдагчдын албан бус уулзалтын үр дүнг гишүүн орнуудын хоорондын харилцааг сайжруулахад оршиж байна гэж үзэж байгаа ажээ. Ерөнхийлөгч Дмитрий Медведевын хувьд бол Армений ерөнхийлөгчтэй уулзалах сайхан боломж, яагаад гэвэл Азербайжаны ерөнхийлөгчтэй тэрээр Сочи хотод уулзсан. Казаний дээд хэмжээний амжилтгүй уулзалтын дараа Уулын-Карабахын асуудлаар яриа, хэлэлцээгээ дахин сэргээнэ гэж тэр үзэж байгаа юм. Белорусын ерөнхийлөгчтэй тэр уулзах үгүй мэдэхгүй байна, гэхдээ энэ бол ховор тохиолдох боломж юм. Яагаад гэвэл хоёр тэргүүний хоорондын харилцаа маш хурц байгаа. Медведев, Лукашенко нар энэхүү боломжийг ашиглан хоёр талын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэвэл хэрэгтэй юм. Казахстаны ХАБГБ-ын орнуудын дээд хэмжээний уулзалт хоёр хэсэгт хуваагджээ. Албан ёсны яриа, хэлэлцээнүүд нийслэл Астана хотод болж, харин улс орнуудын удирдагч нарын уулзалтууд Акмолин мужийн үзэсгэлэнт байгальтай Боровое амралтын газар болж байна. Чухамдаа, энд гурван жилийн өмнө ХАБГБ-ын гишүүн орнуудын анхны албан бус зангиагүй уулзалт болж өнгөрсөн түүхтэй.