Тува улсад олон улсын монгол туургатны үндэсний бөхийн барилдаан болж байна. Хамгийн шилдэг бөхийн цолын төлөө хүч тэнхээгээ сорихоор Оросын бүс нутгийн – Буриад, Халимаг, Уулын Алтай, Хакасаас иржээ. Түүнчлэн энэхүү бөхийн барилдаанд Монгол улс, БНХАУ-аас хүчтэнгүүд оролцож байна. Энэ тэмцээн дөрөв дэхь удаагаа зохиогдож байгаа юм. Үүнйи өмнө Монгол, Хятад, Буриадад зохиогдож байсан билээ. Энэ жил Тува улс тэмцээнийг зохион явуулахаар шийдвэрлэсэн юм. Түүнчлэн энэ сард тус улс байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа юм. Энэ баярыг тувачуудын үндэсний баяр Наадамтай давхар зохион байгуулсан нь санаандгүй зүйл биш юм. Энэ өдрүүдэд Тува улсад Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж айлчлах гэж байна. Монгол туулгатны барилдааны тухайд гэвэл, уламжлал ёсоор эхний өдөр хүлээж авч байгаа талын өвсөрийн бөхчүүдийн барилдаан болдог ажээ. Туваагийн хувьд бол энэ нь үндэсний “хүрээш” бөх юм. Уламжлал ёсоор бөхийн барилдааныг “бүргэдийн дэвэлтээр” эхэлдэг буюу бөхчүүд хүч чадлаа харуулна. Хоёрдахь өдөр мэргэжлийн бөхчүүдийн барилдаан болдог. Энд хүрэлцэн  ирсэн бүх орнуудын бөхчүүд оролцоно. Сонирхуулж хэлэхэд эдгээр бөхийн барилдаан нь монгол бөхийн барилдааны дүрмээр явж иржээ. Гэхдээ энэ нь монголын бөхчүүдийн талд давуу эрх байгаа гэсэн үг огтхон ч биш юм. Тувад Монгол улсаас Хөдөлмөрийн баатар, Далай даян дархан аврага Х. Баянмөнх аварга тэргүүтэй 36 бөх иржээ. Түүнтэй хамт залуу аварга Бумбаяр ирж наадамчин олны нүдийг хужирлаж байна. Энэ тухай Тува улсын залуучуудын бодлогын сайд Радислав Наважал ийн ярьж байна. Хамгийн  их хүч тэнхээ, уран мэхтэй нь л ялдаг  юм. Манай давуу тал гэвэл, тува бөхийн дүрэм монгол бөхийн дүрмийг бодвол илүү хатуу дүрэмтэй. Тамирчид хүнд бэрхэд бэлэн байдаг. Жишээ нь: Хүрээш барилдаанд гараараа газар хүрч болохгүй, тэгэхэд монгол бөхийн дүрэмд хоёр гараараа газар тулж болдог. Манай бөхийн дүрэмд хориглосон зүйл их. Тийм ээ, монголчууд үндэсний бөхийн барилдааны ёс жаягийг  илүүтэй хадгалж ирсэн нь сайшаалтай. Манайх бараг 20 жил тасарч, барилдаан тэмцээн явуулж байгааагүйгээс нилээд зүйл мартагдсан. Одооо бид уламжлалыг сэргээж байна. Хүүхэд, залуучудын дунд барилдаан, тэмцээн зохион явуулж байна. Ахмадуудын барилдааныг 45 хүртэлх насныхны дунд зохион явуулдаг. Жил ирэх тутам манай улсад бөхийн барилдааныг сонирхогчид олширч байна. Одоо манай аймаг бүрт хүүхдийн биеийн тамирын сургуулийг зохион байгуулаад байна. Хөтөлбөрт нь бага ангиас эхлээд үндэсний бөхийн хичээл орж байгаа. Хүрээшийн дараа уламжлалт эрийн гурван наадмын: морины уралдаан болон сур харваа хүмүүсийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Энд 6 насны морины уралдаан болдог. Гэсэн ч анхаарлын төвд бөхийн барилдаан байна. Барилдааны эхний өдөр барилдсан бөх сонирхогчдын барилдааны бай шагнал – мөнгөн шагнал хүлэээж байна. Харин гол шагнал – автомашин. Мэргэжлийн бөхийн барилдааны аваргыг хэрхэн яаж шагнах нь одоогоор нууц байна. Барилдааны гол ивээн тэтгэгч Монголын алтны нэгэн компани. Тиймээс байны шагналд “алт” бэлэг тэмдэг болох төдийгүй жинхэнээрээ ирж ч магадгүй л юм. Гурван давхар баярын өдрүүдэд Тувагийн иргэд болон зочид нүүдэлчдийн бас нэгэн баяр-эсгийний баярт оролцоно. Энд эсгий хэрхэн хийдгийг харуулахын зэрэгцээ хамгийн сайхан гэрийг шалгаруулж, тэргүүний малчдыг шагнах ажээ.