Дэлхийн эдийн засаг одоо түгшүүртэй байгаа боловч шинэ хямралд нэрвэгдэх  шинж тэмдэг үгүй гэж оросын нэрт эдийн засагч Руслан Гринберг үзэж байна. Үүний хамт Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө өнөөгийн эдийн засгийн сул талыг «эмчлэх жорыг» хэн ч одоогоор санаачлаагүйг тэмдэглэв. Эдүгээ бүгд найрамдах нам ба ардчилсан намуудын төрийн өрийн туйлын хэмжээг нэмэгдүүлэх асуудлаархи сөргөлдөөн сунжирсаныг дурдая. Энэ нь эхлээд америкийн рейтингыг доошлуулах уршигтай болж улмаар дэлхийн биржуудийг сандаргав. Руслан Гринберг АНУ-д болж байгаа хэрэг явдлыг хөзөр тоглохтой зүйрлүүлэн хэлэхдээ: «Америкийн улс түрийн тэмцэл бол нэлээд сонин сэдэв юм. Нэг талаас улс түрийн тэмцэл байвал сайн. Энэ нь хэвийн хүгжиж буй эдийн засагт маш чухал юм. Нөгөө талаас энэ тоглоом сунжирсан. Бүгд найрамдах намынхан Обамагийн байр суурийг сулруулахыг оролдов. Харин өрийн туйлын хэмжээг нэмэгдүүлсэн явдал эдийн засгийн хөгжлийг цаашид урамшуулах боломж америкийн ерөнхийлөгчэд олгоно» гэв. Гэвч Европт түвэгтэй асуудлууд тулгарав. Төрийн өрийн асуудал энд хурцдав. Еврог аврах тодорхой төлөвлөгөө үгүй. Гэвч эдийн засагч АНУ-ын рейтингийг доошлуулсаныг буруушаагаад: «Тухайн үед санхүүгийн салбарын дампууралыг анзааралгүй  байдлы нь сайнаар дүрслэсэн рейтингийн агентлагууд  «суунд халсан хүн тараг үлээж ууна» гэгчээр авирлаж байна. Мөн АНУ-ын рейтингийг доошлуулж, урам зоригоо бардамнан харуулж байна» гэв. Үүний улмаас хөрөнгө оруулагчид сандралд оров. Ийм байдал тур үргэлжлэвэл сайн. Байдлыг хэвийн болгож, эдийн засгийг урагш ахиулахад төрийн зардал шаардагдаж байна. Гэвч хувийн сектор төрийн олон янзын арга хэмжээний хариуд идэвхтэй ажиллахгүй байна. Санхүүгийн салбарын донсолгоо сүйрэлд хүргэхээс сэрэмжлэхийн тулд тэнцвэрийг эрэх хэрэгтэй. Нефтийн үнэ ямар болох вэ? Үнэ эрс буурвал оросын эдийн засаг хохирох уу? гэх мэт асуудал Орос улсын хувьд үндсэн асуудал хэвээр байна. Сэтгэл тугших шалтгаан үгүй гэж Руслан Гринберг үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Миний бодоход эдийн засгийн хөгжил тулш, түүхий эдийн эрэлтийг нэмэгдүүлнэ. Ойрын үед нефтийн үнэ 100 долларын буюу түүнээс илүү хэмжээнд тогтворжих юм. Тэгвэл оросын рублийн ханш тогтворжино. Энэ нь төсөвт ба эдийн засгийн хөгжилд ашиг тустай» гэв. Эдүгээ Орос улс валюты нь «дайрахад» бэлэн. Харин ирээдүйн төлөвлөгөө төсвийн нэмэлт орлогын хуваариас ихээхэн шалтгаалж байгаа нь өөр хэрэг. Өөрөөр хэлвэл Орос улс нөөцлөх, хөгжих шаардлагын дунд оновчтой замыг олох ёстой. Төсвийн нэмэлт орлогын аравны зургааг хөгжилд чиглүүлж, аравны дөрөвийг нөөцлөх хэрэгтэй гэж оросын нэрт эдийн засагч зөвлөв.