Өмнөд Хятадын тэнгис шинэ «халуун цэг» болж мэднэ. Ханой  Спратли (Наньша) олтриг ба Параселийн арлууд(Сиша) талаархи Вьетнамын эрх мэдэлд заналхийлэх ямар ч ажиллагаагаа зогсоохыг Бээжингээс бас дахин шаардав. Хятадын эрдэм шинжилгээний хөлөг онгоц Филиппин, Малайзи, Бруней, Тайваны өнгөлзөж буй арлуудын ойролцоо геологийн хайгуул хийсэн явдал Ханойг бухимдуулав. Хятад улс тэнгист үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийн хамт Вьетнамын хил орчимд цэрэг, байлдааны техникээ төвлөрүүлэв. Энэ нь цэргийн байнгын сургуультай холбоотой гэж Бээжин тайлбарлажээ. Сүүлийн саруудад хятад-вьетнамын харилцаа тэртэй тэргүй хурцадсан нөхцөлд Гуанжоугийн цэргийн тойргийнхон идэвхтэй хөдлөж төвлөрсөн явдлыг Ханой хятадын өдөөн хатгалга хэмээн үзсэн юм. Энэ нь түшгүүртэй байдлыг даамжруулав. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудалтай холбогдон үүссэн  Хятадын эсрэг тэмцэл хөдөлгөөн Вьетнамд бүр гурван долоо хоног үргэлжилж байна. Хятадын хөлөг онгоцууд вьетнамын загас агнуур, нефтийн хайгуулын хөлөг онгоцуудын ажиллагааг маргаан үүсгэсэн усан тохойд саатуулж байгаа нь бас эсэргүүцэл үүсгэсэн гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Дмитрий Мосяков хэлээд: «Хятад улс Өмнөд Хятадын тэнгист хил хязгаараа тодорхойлж заасан газрын зураг гэгчийг НҮБ-д явуулж, арлуудад өнгөлзөхөө ор үндэстэй болгохыг оролдов. Энэ газрын зураг гэгчэд зааснаар Вьетнамын өнгөлзсөн арлууд Хятадын ноёрхолын хүрээнд байх ёстой. Тус улс Вьетнамын хилийг түүний эрэг хавийн дагуухь 12 бээр бүсээр хязгаарлажээ. Мэдээжээр, Вьетнам үүнийг эрс эсэргүүцэв. Вьетнамын бараг ямар ч боомтоос тэнгист гарвал Хятадын зурсан усан хилд даруй тулах болж байна» гэв. Эдүгээ маргаанд хамрагдсан бүх улс орон цэргийн дэд бүтцээ Өмнөд Хятадын тэнгист идэвхтэй хөгжүүлж байна. Энэ нь ноцтой мөргөлдөөнд хүргэж мэднэ. Хятадаас энд явуулж буй түрэмгий бодлого олон хөрш орнуудыг Вашингтоноос хамгаалал эрэхэд хүргэв. Тэр тусмаа тус улс бус нутгийг үндэсний ашиг сонирхолынхоо хүрээ хэмээн өнгөрсөн онд зарласан билээ. Түүнээс гадна АНУ бол Филиппиний цэргийн холбоотон юм. Хоёр орны флотууд хамтрасан сургууль явуулж байна. Сүүлийн бүтэн хагас жилд АНУ Вьетнамтай цэргийн хамтын ажиллагааг эрс идэвхжүүлсэн. Мөн түүнчлэн Энэтхэг, Вьетнамын хооронд Далайн цэргийн хэлхээ холбоо өргөжиж байгаагийн ачаар бас нэг этгээд мөн буст бий болж магадгүй. Далайн цэргийн хүчээ Өмнөд Хятадын тэнгист байрлуулмаар байна гэж Энэтхэг улс мэдэгджээ. Байдлаас харахад АНУ-ыг оролцуулан Хятадын эсрэг хүчирхэг эвсэл тус буст бий болох төлөв л Хятадыг илүү уян хатан бодлого явуулахад хүргэсэн байх. Саяхан Бали аралд хийсэн АСЕАН-Хятад улсын сайд нарын уулзалт дээр талууд Өмнөд Хятадын тэнгис дэх үйл ажиллагааны дүрмийн тухай «замын зураг» гэгчийг сайшаажээ. Цэргийн сургууль, геологийн хайгуулын тухай бие биеэдээ мэдээлнэ. Чухам БНХАУ-ын байр суурийн улмаас энэ баримт бичиг бүр 9 жилийн турш хөдлөлгүй байсан гэж АСЕАН үзэж байна. Гэвч энэ буст Вьетнам Филиппин ба Хятадын хоррондын харилцаа хурцдсан учир баримт бичгийг даруй хэрэгжүүлэхгүй. Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын ойрны байдал Зүүн Хятадын тэнгист давтагдаж байна. Хөндлөнгөс оролцож хүч хэрэглэвэл Токио Зуун Хятадын тэнгист Сенкану (Дяоюйдао) арлыг цэргийн хүчээр хамгаалахад бэлэн байна гэж Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано саяхан мэдэгдлээ. Арлыг өөрий нь нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үзэж, эрдэсийн хайгуул тэнд байн байн хийж буй Хятад улсын боломжийн ажиллагааг шууд бусаар дурдсан байна. Мөн түүнчлэн Токто (Такэсима) арлыг эрх мэдэлдээ авахыг Япон оролдож Өмнөд Солонгостой маргалдаж байна.