Оросын Камчаткад /Алс-Дорнодод/ ойн хүрэн баавгай ойд хоёр хүний аминд хүрчээ. Нутгийн оршин суугчдын ярьж буйгаар энэ явдал бямба гаригт болж өнгөрчээ. Ойд горхины дэргэд хэдэн найзууд цуглараад амарч байж гэнэ. Гэнэт ойгоос баавгай гарч ирж, хүмүүс рүү дайрчээ. Тэгээд тэр нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүнийг алжээ. Тус хязгаарын байгаль орчныг хамгаалах газрын төлөөлөгч “Интерфакс” агентлагт өгсөн ярилцлагадаа хүн иддэг тэр баавгайн эрэлд нутгийн анчид түүнийг буудан устгахаар гарсан гэжээ. Агентлагийн мэдээлснээр энэ бол тус хязгаар нутагт энэ жил гарсан анхны тохиолдол гэжээ.