Сүүлийн хэд хоног үргэлжилж байгаа Марса-эль-Брега боомтыг эзлэх тулалдаанд ливийн сөрөг хүчний 11 хүн амь үрэгдэж, 50 орчим хүн шархаджээ. Каддафийн цэргүүдийн тавьсан пуужингийн нэг энгийн ардуудын амьдардаг байшинд тусчээ. Нэг хүн амь үргэдсэн байна. Босогчид үндсэн боомтоос 15 км зайтай тус хотын Шинэ Бреги хорооллыг эзлэн авчээ. Тэд Марса-эль Брегад хэдэн сарын турш үргэлжилж байгаа тулалдааныг шилжилтийн үеийн Үндэсний Зөвлөл хянаж байгаа бөгөөд нефтийн экспорт эхлэхэд, тэрхүү санхүүжилтээр эм болон хүнсний зүйлийг нийлүүлэх бодолтой байгаа ажээ.