Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех нь тус улсаас түүний эвлэршгүй сөрөг хүчнийхэн гарч явахаас нааш ССАГПЗ-ийн саналд  гарын үсэг зурахгүй гэж мэдэгджээ. “Аль-Халидж” сонин йемений сөрөг хүчний төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээлснээр дээр дурьсдсан зүйл бол генерал Аль Мохсен Аль-Ахмар болон шейх Садек Аль-Ахмарын тухай яригдаж байгаа ажээ. Сонинд мэдээллээр сөрөг хүчний энэ хоёр удирдагч энэхүү саналыг зөвшөөрөд байгаа гэнэ. Йемений ерөнхийлөгч саудын арабын нийслэл Эр-Рия хотод сэргээх эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд тэр өнгөрсөн  6-р сард  түүнийг хороох гэсэн халдлагад өртсөн юм. Йеменьд засгийн газрын эсрэг олон нийтийн жагсаал өнгөрсөн 2-р сараас үргэлжилсээр байгаа юм.