Курск мужийн Золотухин дүүргийн Фентисово тосгоны оршин суугч Леонид Сырых өөрийн суудаг байшинг жинхэнэ шилэн ордон болгожээ. Ардын уран гартан түүнд өвөрмөц бодол нэгэн удаа  санаандгүй иржээ. Арван жилийн өмнө ажээ. Нэгэн удаа тэр өөрийн байшингаа шилэн лонхоор дулаалж байж л дээ, тэр үед хамгийн хямд төсөр, олдоцтой материал лонх байж. Барьцалдуулах материалаар тэр шавар, элс хоёрыг сонгон авчээ. Мэргэжилтнүүд лонхоор байрьсан байшинг жирийн башингаас илүү дулаахан гэж үзэж байна. Лонх бүрийн дотор агаар байгаа нь сайхан дулаан хадгалагч болж байгаа ажээ. Эхлээд тэр байшин барьж, дараа нь саравч, зуны гал тогооны өрөө зэргийг барьжээ. Тэр лонхоор өнгөт цэцгийн хашаа хүртэл барьжээ. Түүнд энэ бүгдийг барихад нь 15 мянга гаруй шилэн лонх шаардагджээ. “Интерфакс” агентлаг мэдээлснээр Фетисово тосгоны “лонхны вант улсыг” харахаар жуулчид ирцгээж байна гэжээ.