АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Сири улстай улс төр, эдийн засгийн харилцаатай дэлхийн улс орнуудыг харилцаагаа  цуцлахыг дахин уриалжээ. Сири улсад засгийн газрын эсрэг босогчдыг цэргийн хүчээр дарах ажиллагаа үргэлжилж байгаад ерөнхийлөгч Башар Асадтай тэргүүтнүүдэд АНУ үргэлжлүүлэн дарамт үзүүлэх болно. Сири улсад зэвсэг нийлүүдэг болон энэ орноос нефть болон байгалийн хий худалдан авагч бүх орнууд ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн харгис байдлыг дэмжиж байна. Эдгээр улс орнууд нь түүхэнд өөрийн зөв байр сууриа эзлэх ёстой гэж хатагтай Клинтон нэмж хэлжээ. Тэрээр цааш мэдэгдэхдээ Вашингтон Башар Асадыг хууль ёсны ерөхийлөгч гэж үзэхгүй байна гэж хэллээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга дэлхийн хамтын нийгэмлэгт хандан сири улсыг хямралаас гаргахад хамтран ажиллахыг уриалжээ. Үүнтэй холбогдуулан  мэдэгдэхдээ, тэрээр саяхны арабын орнуудын сирийн дэглэмийг буруушаасан алхмыг сайшаажээ. Вашингтон лхагва гаригт Дамаскийн байдлаар шинэ хориг гаргалаа. Түүнд тус улсын Ливанд салбартай  “Сирийн арилжааны банк” болон гар утасны томоохон оператор компани “Сириатель”өртжээ.