Хятадын эх сурвалжуудын мэдээлж буйгаар Зилинь, Хэйлунзян болон ӨМӨЗО  онгоцны буудлуудын   захиргааны төлөөлөгчид,  төрийн байгууллагуудын төлөөлөгчидтэй хамтран “Агаарын тээврийг хөгжүүлэх бүсийн хамтын ажиллагааны тухай” гэрээнд гарын гарын үсэг зурав. Энэхүү баримт бичигт гарын үсэг зурсан явдал нь БНХАУ-ын  зарим муж, аймгуудыг идэвхитэй хөгжүүлэхэд болон эдгээр нутгуудад аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх бодлоготой нягт холбоотой ажээ. Одоогийн байдлаар  Хөх-хот-Тунляо, Чан-чунь, Хөх-хот-Маьчжур-Харбин болон зарим хотуудад нислэг нээгээд байна. Цаашид шинээр гурван мужид нислэг үйлдэхээр шийдвэрлээд байгаа юм.