1966 оны 8-р сарын 12-нд Бээжинд БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны 8 дахь удаагийн сонгуулийн 11-дүгээр Бүгд хурал ажлаа өндөрлөв. Чухамдаа энэ Бүгд хурал дээр Пролетарийн аугаа соёлын  хувьсгалын тухай Тогтоолыг батласан юм. Түүнээс хойш 45 жилийн дараа ч хятадын соёлын хувьсгалын догшин арван жилд,  урьдын адил янз бүрийн дүн шинжилгээг Хятадад төдийгүй гадаадад өгч байна. Хятадын Коммунист   Намын ТХ-ны тогтоол нь  хятадын коммунист намын эгнээнд байгаа бөгөөд капиталист замаар явж байгаа нам, төрийн  түшмэлүүдийг устгах гэсэн утгатай байв.  Мао Зедуний “Штабуудаар галлаад! “ үг хэлмэгдэлтийг эхлүүлэх дохио болсон юм. Төвийн болон орон нутгийн намын байгууллагуудын  ихэнх удирдагчид “хөрөнгөтний нийгмийн” төлөө байсан нэрийдлээр хэлмэгдэцгээж байв. Соёлын хувьсгал удирдах аппаратыг ямарч  зохион байгуулалтгүй болгож байлаа. Шинээр хувьсгалын байгууллагууд бий болж  байлаа. Хуучин хөрөнгөтний соёлыг  устган улаан хамгаалагчид эвдэн сүйтгэх, зодон тарчлаах, тэрч бүү хэл алан хядах мандат авлаа.Нөгөөтэйгүүр, боловсрол сургуулийн газруудыг хаасан нь нийгэм-эдийн засгийн хөгжлийг нилээд хэдэн жилээр хойш татсан явдал байв.Хэлмэгдэлтэнд  Хятадын КН-ын хэдэн зуун мянган гишүүд өртөж, сэхээтнүүдийг устгаж байв. Соёлын хувьсгалын  жилүүдийн түрэмгий агуулга нь гадаад бодлогод хүртэл тусч улаан хамгаалагчид Зөвлөлтийн элчингийн  үүдэнд үймээн самуун гаргаж байв.ЗХУ-ын хил дээр хурцадмал байдал үүссэн нь зэвсэгт мөргөлдөөн болж хувирсан юм. ЗХУ нь БНХАУ- ын нэг номерын дайсан,  ревизионизмын түшиг тулгуур болон хувирч  марксизм-ленинизмыг Мао Зедуний сургаалийг  марксизм-ленинизмын ганц үнэнч үргэлжлүүлэгч гэж үзэж байв.Гэсэн ч  үзэл суртлын тэмцэл нь  хүмүүсийн алдсан  амь насыг зөвтгөх зүйл биш. Хятадын албан ёсны мэдээгээр  соёлын хувьсгалын үеэр  нэрвэгдсэн хүний тоо 100 сая орчим байжээ.

      Нөгөөтэйгүүр, орчин үеийн  Хятадад Мао Зедуний хийсэн  соёлын хувьсгалыг, түүнийг тойрон хүрээлгэчдийг эерэгээр үнэлдэг хүмүүс байх ажээ. Зарим тохиолдолд үүнийг бүр романтик болгохыг нь яана. Өнөөдөр “Улааныхны дуунуудад” дахин улаан хамгаалагчдын түрэмгий дуу цагинан, Мао Зедуний хэлсэн үгний ишлэлтэй  жижиг улаан ном хэвлэгдэн гарч байна. Интернетын сайтуудад тэр үеийн хувьсгалын зурагт хуудаснуудыг тавьсан байна. Яагаад ийм юм болж байна?  Хятадын нийгэмд “соёлын хувьсгал” бол эмгэнэлт алдаа, “хар арван жил” байсан баймаар даа. 1981 онд Хятадын Коммунист нам “нээлттэй шинэчлэлийн бодлого” явуулна гэж албан ёсоор зарласан.  Ингэхдээ “соёлын хувьсгал” бол хувьсгал биш, нийгмийн дэвшлийнхээ  хувьд ч  тэр гэж байсан юм. 1966-1976 онд нилээд ширүүн үнэлэлт дүгнэлтийг өгч байсан юм гэж  Москвагийн их сургуулийн  дэргэдэх Ази Африкийн  хүрээлэнгийн Хятадын түүхийн мэргэжилтэн Андрей Карнеев хэлээд «Тухайн үед намын удирдлага  энэ арван жилийг аймшигтай сүйрлийн арван жил гэж тодорхойлж байсан юм. Тэр ч бүү хэл, Хятадад цэргийн-фашист дэглэм тогтсон байсан. Гэхдээ энэ бүгд нь тийм амар юм биш л дээ. Тиймээс ихэнх хүмүүст соёлын хувьсгалын үед   эерэг зүйл  байсан юм шиг санагдаж болох юм.  ЗХУ-ын түүхийн тухай авч үзэх юм бол бид яасан ч байлаа гэсэн “ сталины хэлмэгдлийн үед” ямар нэгэн зүйл сайхан  байсан гэж хэлж чадахгүй. Харин Хятадад бол хүнд суртлыг хэлмэгдэлтээр байнга арилгаж байсан, түшмэлүүдийг хөдөө тосгон руу цөлж, янз бүрээр доромжилж байжээ. Үүнд БНХАУ байгуулагдсан хорин жилийн түүхэнд түшмэлүүдийн олж авсан эрх дархыг эсэргүүцэх хорслоо доодуул тайлж байжээ» гэв.

   Эерэгээр дүгнэж болох өөр нэг зүйл бий. Энэ бол “соёлын хувьсгалын” үзэл сурталтай холбоотой юм. «Соёлын хувьсгалын практик коммунист үзэл суртлыг бүр учир утгагүй юм болгосон»  гэж шинжээч Андрей Карнеев үзэж байна. Тэгээд энэ  бүгд нь хятадын ихэнх  улс төр судлаач, түүхчдийн үзэж буйгаар ЗХУ- аас ялгаа нь Дэн Сяопины шинэчлэлийг  хийхэд   таатай орчин бүрдүүлж өгсөн. Дэн Сяопинд өөрчлөлтийг хийх боломж гарсан, яагаад гэвэл удирдлага болон масс дээрх тэр  утга учиргүй, цэвэрлэгээгээр явж шинэчлэлийг хүлээж авах хөрс нь бий болсон байсан. Өөрөөр хэлбэл, соёлын хувьсгал нь тэгштгэл, зоргоороо загнихын “сорилын тариа” болсон юм.Хятадын иргэдийн одоогийн ойлголтоор соёлын хувьсгалын гаж буруу  дүр зураг нь  яг л  нэг хувьсгалын романтик үе мэт санагддаг ажээ. Хэдэн сая улаан хамгаалагчдын хувьд амьдарлын хатуу хүтүүг ойлгосон урт үргэлжилсэн сургуулийн амралт  дуусч, сургуулийн хаалгаа татан, өнгөрсөн хугацаанд алдсан зүйлээ нөхөх л үлдээд байлаа. Соёлын хувьсгал бүх хүмүүс тэгш эрхтэй, эд хөрөнгөтэй хүн үгүй, илүү юм үгүй, одоотой адилгүй байлаа. Магадгүй, нийгмийн тэгш бус байдал улам бүр гүнзгийрэх тутам  орчин үеийн түшмэлүүдийн авилга, дур зоргоороо авирлах нь хурдны зам тавихын тулд өөрийн байшингаа буулгадаг “соёлын хувьсгалын” талыг  баримтлагчийн тоог нэмэгдүлж байж болох юм.  Тэдний ихэнх нь хэзээ юу болсныг ч санахгүй шүү дээ, яагаад гэвэл тэд төрөөгүй байсан юм чинь. Гэсэн хэдий ч өнгөрсөн үеэсээ өнөөдрийн хариугаа олдог хүний ухаан хойно. Дандаа зөв байгаагүй ч гэсэн.