Бямба гаригийн шөнө манай дэлхийн нэгэн гайхалтай сайхан зүйлийг үзэх болно.  Тэнгэрээс одод дээр дээрээсээ унаж буй хосгүй сайхан зүйлийг үзэх нь. Тэд үед цагт зуу гаруй од тэнгэрээс унах ажээ. Жил бүрийн 8-р сард оддын бороо ордог бөгөөд энэ жилийн Персеидын солирын урсгал илүү их тод харагдах гэнэ. Яагаад гэвэл тэнгэр цэлмэг, гадаа дулаахан, мөн  залуу сар гарахтай холбоотой ажээ. Оросд оддын бороог 2–3 хоногийн турш ажиглаж болох нь. Оддын баярыг харахын тулд одон орон судлаачид  хотоос зайдуу гарч шөнийн тэнгэрийг ажиглахыг зөвлөж байна.