Оросын Саяно-Шушенскийн Усан цахилгаан станцын ослыг шалгах ажил дуусаад байна. Энэ тухай Оросын мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин сэтгүүлчдэд мэдэгдэл хийв.  Хэргийн буруутнаар тус станцын удирдах ажилтан асан 7 хүн татагдаад байна.  Тэднийг  хөдөлмөр хамгааллын дүрэм зөрчигдөж, болгоомжгүй байдлаас хүний амь эрсэдсэн гэж буруутгаж байна. Орос улсад төдийгүй дэлхийд томоохонд ордог энэ станц дээр 2009 оны 8-р сарын 17-нд сүйрэл гарсан юм. Тэр үед үйлдвэрийн 10 усан агрегатын долоо нь эвдэрч сүрсэн бөгөөд 75 хүн  ажлын байрандаа усанд живсэн юм.