Өмнөд Осетийн ерөнхийлөгч Эдуард Кокойта оросын бизнесийн хүрээнийхэнтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэн  бэхжүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд тэдэнд 99 жилийн хугацаатай газар түрээслүүлэхэд бэлэн байгаа гэж мэдэгдэв. Энэ тухай тэр өнөөдөр болсон  “Ирыстон -2011” Олон улсын залуучуудын чуулган дээр мэдэгджээ. Түүнчлэн  Ерөнхийлөгч эзгүйрсэн газрыг тус улсад хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор оросын хасгуудад өгч, хилээ мануулах бодолтой байгаа гэж ярив. Кокойтын үзэж буйгаар Өмнөд Осети болон Орос улс нь холбоот нэг улс байх ёстой аж.