Орос улс Ливийн  эсрэг хориг тавьлаа. Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев НҮБ-ын АЗ-ийн өнгөрсөн 3-р сарын 17-ны өдрийн Тогтоолыг дагах Зарлиг гаргалаа. Тухайлбал, уг баримт бичигт, Оросын нутаг дэвсгэр дээр хүмүүнлэгийн зорилготой болон ослын буулт хийх тохиолдлоос бусад Жамахири рүү болон тэндээс буцах Ливийн онгоцнуудын нислэгийг хориглов. Зарлигийн дагуу орос улсын цэргийнхэнд нээлттэй далай тэнгист Ливи рүү болон тэндээс буцаж яваа хөлөг онгоцнуудыг шалгахыг зөвшөөрөв.  Орос улс руу орох болон дамжин явах зарим ливийн иргэдэд хязгаарлалт тогтоожээ.