Дэлхийн 2011 оны  Оюутны спортын зуны наадам хятадын Шэньжэнь хотод эхэллээ. Оюутнууд спортын 26 олимпийн төрлөөр 306 багц шагналын төлө өрсөлдөнө. Дэлхийн 150 орны 10 мянга гаруй тамирчин ач холбогдлоороо Олимпийн наадмын дараа хоёрт ордог   Оюутны спортын наадамд оролцоно. 476 залуу тамирчин Орос улсыг төлөөлж байна.ОХУ-ын далбааг  ёс төртэй мандуулах ёслол Оюутны спортын наадмыг нээхээс нэг хоногийн өмнө оюутны хотхонд боллоо. Орос улсын 64 их дээд сургууль төгсөгчид ба оюутнуудын анхаарлыг Эх орны нь бэлэгдэлд  ахин хандуулах нь чухал юм.Учир нь  Хятадад явагдаж буй энэ удаагийн Оюутны спортын наадам хамгийн хүнд түвэгтэй болно гэж спортын шинжээчид үзэж байна. Оросын шигшээ багийн гишүүд Оюутны спортын наадмын хөтөлбөрт багтсан спортын бүх төрлөөр өрсөлдөнө. Хятадын тамирчид оросын оюутнуудын гол өрсөлдөгч. Учир нь тэд гэртээ  өрсөлдөхөөс гадна маш хүчтэй тамирчид үндэсний шигшээ багийн гишүүд хятадын багийн бүрэлдэхүүнд оржээ. Гэсэн ч оросын оюутнууд ялалт байгуулах  итгэл төгс байна. Энэ зорилгод хүрэхийн тулд ОХУ-ын засгийн газраас тамирчдыг шаардагдах бүхнээр ханган эмнэлгийн үйлчилгээг ч сайжруулсан. Энэ онд урьд өмнөхөөс илүү олон эмч тамирчидтай хамт очсон гэж Холбооны анагаах ухаан-биологийн агентлагийн удирдагч Владимир Уйба хэлээд «Эмнэлгийн үйлчлгээний талаар зохих туршлага хуримтласан. 2010 онд Сингапурт болсон Хүүхдийн зуны анхны Олимпийн тоглолтод бас олон эмч оросын шигшээ багийн гишүүдийг дагалдан очсон. 25 мэргэжилтэн Шэньжэньд очлоо.Эдгээр нь  14 их эмч, 10 бариач ба эмнэлгийн багажаар үйлчлэх нэг ажилтан билээ. Бид эмнэлгийн үйлчилгээг аль болохоор ойртуулахын тулд эмнэлгийн төвийг Олимпийн тосгон дээр ажилуулж байна. Сингапурт 20 минут яваад Олимпийн тосгонд хүрч байсан туршлагыг  хараад цаг дэмий алдаж байсныг ойлгосон. Оюутнуудын тэмцээний цаг хуваарь маш шахуу байна. Хүч чадлаа зөвхөн шөнө сэргээх боломжтой» гэв.

    Физик, лазерийн эмчилгээ хийх маш үнэтэй тоног төхөөрөмж, түргэн тусламж үзүүлэх 200 гаруй  бэлдмэлийг оросын тамирчидтай хамт Хятад  руу явуулсан. Тамирчдын бие  усгүй болохоос сэргийлэх тусгай уусмал ч байгаа гэж  Владимир Уйба цааш нь хэлээд « Цаг уурын мэдээнээс харахад тэнд 40 хэм халуун, 100 хувь чийглэг байна. Бүх тэмцээний үеэр тийм байх болно. Хүн зөвхөн нэг цаг биеийн их ачаалалтай байвал 1,5 литр усаа алддаг. Физиологийн боломжийн тухайд гэвэл цагт 1 литр ус шингэнэ. Цаг уурын ийм нөхцөлд ус алдах нь хор уршигтай болж мэднэ. Иймээс бид олон улсын хэмжээнд зөшөөрсөн ус чийгийн алдагдлыг ахар богино хугацаанд нөхөх тусгай уусмалыг тамирчдад бэлтгэсэн. Энэ нь тамирчин бүрт маш чухал юм. Чийг ус алдснаар үр дүн буурна» гэв. Эмч нар оросын шигшээ багийн гишүүдэд гойд анхаарал тавьж байгаа нь зүй  ёсны хэрэг билээ.  Энэ удаагийн тэмцээн  ирэх оны зун болох Олимпийн наадам төдийгүй 2014 оны Сочийн  Өвлийн Олимпийн нэг ёсны туршилтын талбар болно. Энэ нь 2013 онд Казаньд болох Оюутны спортын наадмын бэлтгэлд ч нөлөөлнө. Дэлхийн оюутны спортын наадмын буухиаг Хятадаас Орос улсад дамжуулах ёслол энэ удаагийн наадмыг хаах 8-р сарын 23-ны өдөр болох юм.