Буриадын Наушки тосгонд хүчтэй аадар бороо орсны үр дагаврыг арилгахаар өнөөдөр ажиллаж байна. Ижил нэртэй Монгол улстай хил залгадаг төмөр замын өртөө хэвийн ажиллаж байна. Пүрэв гаригийн үдэш мөндөртэй аадар бороо тус сууринд оржээ.  Дэргэдэх уулнаас буусан усанд  тосгоны 20 байшин автжээ.Тэдгээрт хүүхэд том нийлсэн 70 хүн амьдардаг юм. Хүмүүс  байшингаас арай ядан малаа тууж, автомашинаа аюулгүй  газар аваачиж тавьжээ. Гэсэн хэдий ч  80 см хүрсэн усны түвшинд байшингууд нилээд нэрвэгджээ. Айлуудын эд хогшил эвдэрч сүйрэн, гэр ахуйн цахилгаан бараа хэрэглээнээс бүр мөсөн гарч, зоорь, ногооны талбай нэрвэгджээ.  Усанд автагдсан байшингуудын эзэд төрөл төрөгсөд, найз нөхөд, хөршүүд рүүгээ очжээ. Тусгай техникээр усанд автсан байшингуудын усыг соруулж байна.  “ Усанд автагдсан  газруудыг судлаж үзэхэд тосгонд үерийн хамгаалалтын систем бүдүүлгээр зөрчигдсөн“ гэж Онцгой байдлын яамны ажилтан  тэмдэглэв. Тосгонд Онцгүй байдлын шуурхай штаб ажиллаж байгаа аж.