Дэлхийн эдийн засаг бас дахин халуурч эхэллээ. Жил хагасын өмнө нилээд олон эдийн засагчдын  анхааруулж байсан хямралын хоёр дахь давалгаа ийнхүү ирлээ. Дэлхийн хөрөнгийн захуудын товъёог эрс унаж, сүүлийн долоо хоногт чухам юу болов? Өмнөд Европын өрийн асуудлаас уу? Гэтэл тэд өчигдөр гэнэтхэн гараагүй. АНУ-ын зээлийн  рейтингийг бууруулснаас болсон  уу? Энэ ч бас гэнэтийн юм биш. Аль хэдийнээс л америкчууд дэндүү тансаг амьдардаг гэдгийг  бид мэднэ. 2008 онд дэлхийн санхүүгийн хямралыг өдөөсөн Америкийн Lehman Brothers банк дампуурсан шиг ямарч шинж тэмдэг үйл явдал ч гарсангүй.  Тэгвэл хямралд хүргэх ийм байдал хаанаас гарч байна?

    Дэлхийн эдийн засагт ямар нэгэн зүйлд найдах найдвар огт алга гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын судлалын хүрээлэнгийн Хятадын Эдийн засаг болон нийгмийн судалгааны төвийн тэргүүн, эдийн засагч Андрей Островский ярьж байна. Хятад улс гурван жилийн өмнө тэр үеийн хямралыг үл тоомсорлон  ДНБ-ний гайхалтай өсөлтөндөө тулгуурлан дэлхийн эдийн засагт зүтгүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Өнөөдөр Хятад энэ үүргээ  гүйцэтгэж чадах уу? Хөгжлийн эрч хүч урьдын адил биш болж, Америкийн өрийн хариуцлагаас хаашаа ч зайлахгүй, үл хөдлөх хөрөнгийн   зах зээл  дээр хийн бөмбөлөг багассангүй, ханшны бууралтын эргүүлэг  улам нягт  эргэж байна. 7-р сард хэрэглээний үнэ 6,5 % нэмэгдснээр  сүүлийн гурван жилийн хамгийн дээд хэмжээний үзүүлэлтэнд  хүрлээ.  Нэг сарын өмнө 6,4 % нэмэгдсэн байсан.  Хятад улсад ханшны уналт   жилийн эхний  албан ёсны таамгаар  2,5 % -с   дээш байгаад зогссонгүй, тэр ч бүү хэл шинжээчдийн дүгнэж байснаас бүр муу байжээ.Хүнсний барааны үнэ ханш байнга солигдож байлаа. Хятадын Ардын банк ханшны үнийн өсөлтийг   зогсоохоор оролдохдоо 2010 оны 10-р сард 5 удаа  чухал ногдол хувийг нэмэгдүүлж байв. Энэ хугацаанд  хятадын банкнуудын нөөцийн хэмжээг 12 удаа нэмэгдүүлж байсан аж. Эдгээр нь шаардлагатай арга хэмжээ, гэвч төдийлөн хангалттай гэдэг нь тодорхой бус гэж профессор  Островский хэлээд «Хятадын маш доогуур орлого болон нийгмийн хангамжийн  системийн сул дорой байдал, ялангуяа хөдөөгийн суурин газруудын ийм байдал нь  тэднийг өөрсдийн зарлагаа аль болохоор  хязгаарлахад хүргэж байсан юм. Хятадын 12 дахь таван жилийн эхэнд хүн амын хадгаламжийн нийт хэмжээ  ДНБ-тэй харьцууулахад  75 % байсан.  Энэ бол байж болшгүй их % юм.  Хямралын үед экспорт унаж байгаа нөхцөлд Хятад улс нь дотоодын зах зээлийг өсгөхийн зэрэгцээ хүн амын орлогын өсөлтөнд дөрөөлөн  хэрэглээг өсгөсөн. Үүн дээр Хятадад  улам бүр хямдарч байгаа доллараар төлөх  ёстой   хэрэглэгчдийн барааны импортын  өсөлтийг нэмээд үз. Эдгээр хүчин зүйлүүдийн уялдаа холбоо нь хямралын эрчлээг хурдасгаж байна» гэв.

   Үнийн өсөлт үнэхээр чухал зүйл болж байна. Ханшны уналт нь хятадын зах зээл дээр хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хязгаарлаж хамгийн хямд ажлын  хүчинтэй  тус улсыг өрсөлдөх чадваргүй болгож байна. Нөгөөтэйгүүр, энэ бүгд нь Азийн гол барын ирээдүйнхээ төлөө санаа зовних тийм  түвшинд хараахан хүргээгүй байна  гэж эрдэмтэн үзэж байна. Хэрвээ  Хятад улсад  мөнгөний ханшны уналт 8 % хүрч, хүн амын орлогын өсөлт үнийн өсөлтийг гүйцэхээ болих юм бол жинхэнэ гамшиг зовлон болно.  Энэ нь өнөөдөр олсноо хоол хүнсэндээ зарцуулахаас өөр ямарч  аргагүй,   хэдэн зуун сая бага орлоготой хятад иргэдэд хүчтэй цохилт болох юм гэж Островский тайлбарлав.