Тува улс Төрийн шинэ дуулалтай болжээ. Улсын тэргүүн Шолбан Кара-оол пүрэв гаригт “Тува улсын Төрийн дууллын тухай “ үндсэн хуулинд гарын үсэг зурлаа. Арван нэгэн жилийн турш албан бус төрийн дуулалтай байсан Тува улс энэ жил зарласан уралдааны дүнг гаргаж “Мен-тыва мен”/Би тува хүн”/ дууг тус улсын Сүлд дуу болгон батлав. Энэхүү дуу  Тува улсын  үндэсний  найрал хөгжмийн чуулга, удирдаач  Аян Монгушийн  найруулагаар эгшиглэх болно. Монгол улсын  Баянөлгий аймгийн Цэнгэл суманд амьдардаг тува иргэд болох  Окей Шанагаш болон Гантөмөр Сарыгларнар   энэ дууны үг, аяийг зохиожээ.  Ерөнхий сайд Шолбан Кара-оол Окей Шанагаш болон Гантөмөр Сарыглар нарт сайхан бүтээл туурвисанд болон түүнийг албан ёсны  Төрийн сүүлд дуулал болгоход зөвшөөрөл өгсөн явдалд талархал илэрхийлжээ. Тэднийг  “Тува улсын гавъяат ажилтан” цолоор шагнав. Хагас жилийн дотор дууны үг орос хэл дээр орчуулагдсан байх юм.