Оросын парламентын доод танхимын сонгуулийн өдөр хугацааг ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 8-р сарын 15-аас 9-р сарын 4 хүртэл албан ёсоор зарлан мэдээлэх боловч  сонгуулийн бэлтгэл эхлэсэн гэж ОХУ-ын Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуров 12-р сард болох Улсын думын сонгуульд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. Ухаантай хүн сурах, тэнэг хүн сургах дуртай  гэж Сонгуулийн тев комиссын тэргүүн ахин давтаж хэллээ. Түүний хэлснээр бол гадаадын туршлагыг судлах нь алдагдал гаргахаас сэрэмжлэхэд Сонгуулийн төв комисст туслаж байна. Сонгуулийн төв комиссын гишүүд чухам энэ зорилгоор түрүүчийн парламентын сонгуулиас хойшхи дөрвөн жилд дэлхийн 46 улсад болсон олон улсын сонгуулийн асуудлаархи хурлуудад оролцсон юм. «Бид хэд хэдэн улсын сонгох эрх, сонгуулийн үйл явцыг харьцуулан судласан их хэмжээний материалыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны  Ардчилсан байгууллага, хүнийн эрхийн товчоонд дамжуулан өгсөн юм. Бусдын алдаанаас сургамж авч,  хэд хэдэн улсын сонгуулийн кампанит ажиллагааг зохион байгуулах нэлээд нааштай туршлагыг уламжлан сурахаар ийм ажиллагаа явуулж байна. Сонгуулийн үйл явцыг хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах тухай хэлэлцээр 20 улстай байгуулаад байна» гэж Владимир Чуров хэллээ.Сонгуулийн төв комисс Унгар, Польш, Перу, Боливи, Бразил, Монгол, Ирак, Энэтхэг, Индонези, ТУХН-ийн гишүүн орнуудтай хэлэлцээр байгуулжээ. Сүүлийн үед Сонгуулийн төв комисс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг оролцуулан янз бүрийн байгууллагын төлөөлөгчдийг орон нутгийн сонгуульд уриж, сонгуулийн хэсгүүдийг хэрхэн тоноглосныг үзүүлсэн. Гадаадын төлөөлөгчид сонгуулийн хэсгийг тоноглосон шинэ загварын техникийг турших үеэр байлцаж, дэлхийн хамгийн найдвартайн нэг гэж зүй ёсоор үнэлсэн оросын сонгуулийн хуудасын 18 зэрэглэлийн хамгаалалттай танилцав.

   Эдүгээ Сонгуулийн төв комиссын гишүүд олон улсын ажиглагчдыг 12-р сарын сонгуульд байлгах асуудлуудыг гүйцээн боловсруулж байна гэж Владимир Чуров тодруулан хэлээд «Байгууллага бүр ямар хэлбэрээр ямар бүс нутагт очих, ямар асуудлыг сонирхох саналаа ирүүлэх хүсэлт Орос улс бүрэлдэхүүнд нь орсон олон улсын байгуулагуудад тавьсан. Энэ нь олон улсын ажиглагчдыг ердөө урихгүй эсвэл аь болох цөөхөн ажиглагчийг уриж буй  зарим улсын практик ажиллагаанаас огт өөр байна» гэв. ТУХН-ийн Парламент хоорондын ассамблей 100 ажиглачаа явуулах тухай одоогоор мэдээлээд байна. Олон улсын туршлагаас харахад  ажиглагчдын оновчтой  тоо хэмжээг тогтоогоогүй. Жишээ нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны 60 орчим  ажиглагч АНУ-д очиж байхад Болгарт дөнгөж 6 хүн очсон билээ. «Ур чадвар тоо хэмжээнээс дээр» гэж Владимир Чуров үүнтэй холбогдуулан хэлдэг.Сонгуулийн төв комисс  хилийн чанадад оросын иргэдийн санал хураах асуудлыг тодруулсан. 300 гаруй сонгуулийн хэсгийг 142 улсад нээх юм. Эдүгээ консулын газрууд ОХУ-ын санал өгөх эрхтэй 1 сая 813 мянган 552 иргэнийг бүртгээд байна. Хилийн чанадад байгаа оросын ямар ч иргэн сонгуульд оролцож болно. Консулын газарт өөрийгө бүртгүүлээгүй иргэн ч ийм эрх эдлэнэ.Зөвхөн Гүржэд Оросын иргэдийн саналыг хэрхэн хураах асуудал одоогоор тодроогүй. Тус улсад ажиллаж буй консулын газрууд Оросын 6 мянга орчим иргэнийг бүртгэжээ. Одоо Сонгуулийн төв комиссийн гишүүд тэдний санал хураалтыг зохион байгуулах асуудлыг авч үзэж хэлэлцэж байна.