Эх орондоо алан хядагчидтай холбоотой гэж сэжиглэгдээд байгаа  Түркийн сэтгүүлч Али Осман Зорыг Киргиз улс нутгаасаа хөөн гаргажээ. Тэрээр Киргизид  өнгөрсөн 4-р сард ирсэн аж.  43 настай сэтгүүлч хүний эрхийг хамгаалах орон нутгийн байгууллагаас дэмжлэг аван Киргизийн эрх баригчдаас улс төрийн орогнол хүссэн байжээ.Гэтэл түүнд татгалзсан хариу өгчээ. 5-р сарын 2-нд  түркийн талын хүсэлтээр түүнийг баривчилж, дараа нь тус улсаас гаргах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Зорагийн талынхан түүнийг хүлээлгэн өгснийг хууль бус гэж үзжээ. “Шүүхийн анхны болон хоёрдахь шатны хурлаар түүнд  цагаачийн статус олгоход татгалзжээ. Гэхдээ түүнд даваж заалдах  эрх байсан. Харин тэр энэ эрхээ эдлэж чадаагүй байна” гэж хуульч Хурниса Махаддинова хэлжээ. Киргизийн ерөнхий прокурорын газрын хэвлэлийн албанаас мэдээлэхдээ: 8-р сарын 3-ны шөнө Олон улсын  алан хядах ажиллагаатай тэмцэх  хуулийг  үндэслэн Зораг гаргасан гэжээ. Түркийн эрх баригчид Зораг “Аугаа их  исламын Дорнын дайчдын фронт” террорист бүлгэмийн талыг баримтлагч гэж үздэг ажээ. Энэ байгууллага нь “Аль-Каидатай” холбоотой  бөгөөд 2003 онд Стамбулын төвд болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан гэж хариуцлагатай мэдэгдсэн юм. Тэр үед  57 энгийн иргэд алан хядагчдын золиос болж, 700 гаруй хүн шархадсан ажээ.