Иосиф Сталины гэр-музей, Хятадын Шаошан хотын Мао Зедуний цогцолбор музейн хооронд хамтран ажиллах Санамж бичигт Гүржийн Гори хотод пүрэв гаригт гарын үсэг зурлаа.  Гори хот дахь Сталины музейн захирал Роберт Маглакелидзе хэлэхдээ энэхүү  гэрээгээр хоёр талын төлөөлөгчдийг солилцож, Сталин болон Мао Зедуний амьдрал, үйл хэргийг өгүүлсэн явуулын үзэсгэлэн зохион байгуулах  болно. Гүржийн Гори хот нь Иосиф Джугашвилийн төрсөн нутаг бөгөөд  хожим хувьсгалын үеэр  тэр Сталин нэртэй болжээ.