Орос улсын төлөөлөгчид АСЕАН-ы /Зүүн-Өмнөд Азийн орнуудын холбоо/ орнуудын сангийн сайд нарын зөвлөлдөх уулзалтан дээр эрчим хүч болон хүнсний аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцлээ. Орос улсын  болон АСЕАН-ы орнуудын сангийн сайд нарын хоёр дахь удаагийн уулзалт индонезийн Манадо хотод пүрэв гаригт болж өнгөрлөө. Оросын төлөөлөгчдийн тэргүүн эдийн засаг, хөгжлийн сангийн дэд сайд Андрей Слепнев Орос улс АСЕАН-ы орнуудад байгалийн хий олборлоход идэвхтэй  хөрөнгө оруулахад бэлэн байна гэж  мэдэгдэв. Харин Орос улс нь хөдөө аж ахуйн салбарт АСЕАН-ы орнуудаас хөрөнгө оруулалт хийлгэх бодолтой байна гэж Риа-Новости агентлагийн эх сурвалж мэдээлжээ. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь Орос улс  болон АСЕАН-ы орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байнгын үндэс болно гэдэгт сайд нар найдаж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн уулзалтанд оролцогчид  дэлхийн санхүүгийн хямралаас болж 2009 оноос хойш унасан   Орос улс АСЕАН-ы орнуудын хоорондын худалдааны харилцааг сэргээж буйг тэмдэглэжээ. Энэ тухай зөвлөгөөний дүнгээр  гаргасан хамтарсан мэдэгдэлд дурьджээ. Зөвлөгөөнд оролцогчид  Орос-АСЕАН-ы худалдаа-эдийн засаг болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны замын зургийн төслийг боловсруулах ажил амжилттай урагшилж байгааг тэмдэглэжээ.