Нэртэй худалдаачин, аялагч Марко Поло нь  Азид хэзээ ч очиж байгаагүй бөгөөд тэр Хар далайгаас цааш  аялаж байгаагүй  болж магадгүй болох нь.Энэ тухай италийн эрдэмтэд”Дэлхийн олон төрлийн тухай номыг ” удтал судлан, түүхэн баримтуудтай тулган үзсэний  эцэст мэдэгдэл хийжээ. Номонд олон зүйл зөрж байгаа төдийгүй тодорхой бус баримт байдаг нь тэр ерөөсөө тэдгээр явдлуудад биеээр оролцсон  байж таарахгуй болжээ. Судалгааны явцад  эрдэмтэд Марко Поло нь персийн / 1271-1291/ онуудад худалдаачдын ярьсан зүйлүүдийг өөрийн болгож бичсэнд байгаа ажээ. Алдарт Марко Пологийн аяллын тухай эргэлзээ урьд өмнө ч гэсэн түүхчдийн дунд гарч байсан ажээ. Гэсэн хэдий ч тэр өнөөг хүртэл Монгол, Иран, Хятад, Энэтхэгийн  газар зүйн,угсаатны түүхийн чухал үнэт эх сурвалж гэж тооцогдож ирсэн юм. Энэ ном нь XIV- XVI зууны далайчид, газрын зураг зохиогч, зохиолчдод  үнэлж барашгүй туслалцаа үзүүлж байсан ажээ. Тухайлбал,  Христофор Колумб  Энэтхэгт аялаж явахдаа  түүний номыг авч явж байжээ.