Хятадын радио инженерүүд цаг уурын сэрэмжлүүлэг дамжуулж байгаа суваг руу шууд шилжидэг хүлээн авагч бүтээжээ. Түүнчлэн, цаг уурчдын мэдээлж байх үед хаалттай байсан хүлээн авагч, автоматаар бие даан ажиллана. Шинэ бүтээлийг Хятадын алслагдсан мужуудад амьдардаг жишээ нь малчдад зориулжээ. Дээрх төхөөрөмж нь хот суурин газраас алслагдсан хүн амд  байгалийн сүйрлийн мэдээг уламжлахад зориулагджээ. Энэхүү хэрэгслийг бүтээхэд гурван жил шаардагдсан бөгөөд, одоо хүлээн авагч нь их хэмжээгээр үйлдвэрлэгдэхээр болоод байна. Анхны хэрэглэгчээр БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны малчид байна, дараа нь тус улсын бусад мужуудад хүрнэ.