Орос улсад амьдрах зөвшөөрөл авахад орос хэлний түвшин тооцогдох болно. Чадавхтай нэр дэвшигчийг үнэлэхэд магадгүй баллын системийг нэвтрүүлэх шаардлага гарч болзошгүй гэж Холбооны цагаачдын албаны /ХЦА/ төлөөлөгч Екатерина Егорова мэдээллээ. Тэрээр хэлэхдээ  ХЦА  нь Орос улс руу илүү эрчимтэй явдаг орнуудад цагаачдыг бэлтгэх төвүүдийг байгуулахаар зорьж байна гэв. Төвүүд нь хэлний сургалтын  сурах бичгүүдтэй байх бөгөөд түүнтэй холбоотой  багш нарын бүрэлдэхүүнтэй байх аж. Түүнчлэн  цагаачдад орос улсад амьдарч, ажиллахад нь хэрэг болох орос хэлний доод хэмжээний мэдлэгийн хөтөлбөрийг гаргасан байх юм.