Улаанбаатарт Дэлхийн монголч эрдэмтдийн Х их хурал үргэлжилж байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович монголын нийслэлээс мэдээлж байна:

     Энэ удаагийн Монголч эрдэмтдийн ээлжит их хурал нь өмнөх хурлуудаасааа оролцогчдынхоо тоогоор  илүү байгаа  төдийгүй, цолтой  олон шинэ  эрдэмтэн мэргэд оролцож буйгаараа онцлог юм. Дэлхийн нэрт эрдэмтэн: японы монголч эрдэмтэн Ш.Озава, Францын Легран, АНУ-ын Эдвуд, Польшийн Шишкевич болон бусад олон эрдэмтэдийг нэрлэж байна. Оросын монгол судлалын төвүүдээс: тухайлбал,  Москва, Санкт-Петербург, Эрхүү, Улаан-Үд, Владивостокоос монголч эрдэмтэд  оролцож байна. Тэдний дунд Монголд сайн мэдэх Анна Цендина, Марк Гольман, Ирина Кульганек, Евгений Лиштованный, Владимир Грайворонский нар байна. Монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан гавъяаг нь үнэлж Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Оросын монголч эрдэмтэн Владимир Грайворонскийд Алтан гадас одон гардууллаа. Эдгээр хүмүүс бүгд эрдэмтэд, шинжлэх ухааны том зүтгэлтнүүд. Харин тус хурал дээр залуу эрдэмтэн,судлаачидын нүүр царай цөөхөн харагдлаа. Харамсалтай нь монгол судлал хөгширч байна.  Яагаад гэвэл шинэ залуу боловсон хүчин, эрдэмтэд цөөхөн гарч ирж байна. Ихэнхи орнуудад энэ салбарт хангалттай хөрөнгө гаргахгүй байна. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголч эрдэмтдийн Х  их хурлыг нээж хэлсэн үгэндээ боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ гэж амласан. Энэ ажил нь ч эхлээд байгаа ажээ. Саяхан Улаанбаатарт  залуу монгол судлаачдын сургууль ажлаа өндөрлөжээ. Сургуульд 9 орны 27 оюутан  оролцсон байна.Сургуулийг Монгол улсын ШУА-ийн дэргэд гурван жилийн өмнө байгуулжээ. Ноён Элбэгдорж их хуралд оролцогчдод Монгол улс өөрийн гадаад орнуудад байгаа Элчин сайдын яамдаараа дамжуулан судалгаа шинжилгээний ажилд материаллаг туслалцаа үзүүлэх болно  гэж хэлсэн юм.

     Их хурлын ажлын шинэлэг  зүйл бол  хэлэлцэх сэдвээ сонгоход оршиж байлаа. Уламжлалт эртний болон дундад зууны түүх, археологи, угсаатаны зүй, монгол хэл, уран зохиол зэргээс гадна хурлын гол сэдэв болох “Монгол улсын гадаад бодлого, түүний олон улсын туршлага” сэдэв маш их анхаарал татаж байв. Түүнчлэн бүсийн хамтын ажиллагаа, Азийн аюулгүй байдал, Монгол улс хэнд хамгийн ойр вэ? Хятадад уу, Орост уу?” гэсэн сонирхолтой асуудлуудыг  хэлэлцэж байна. Ийм маягийн мэтгэлцээн нь Монгол улс нүдэн дээр өөрчлөгдөж буйгийн шинж юм.  Монгол улсын нэр хүнд, хэлхээ холбоо нь  олон улсын тавцан дээр ч өсч байна. Энд тавигдаж байгаа гадаадын эрдэмтдийн  илтгэлүүдэд  “гуравдахь хөрш ” гэж нилээд хэдэн удаа дурьдагдлаа. Гурав дахь хөршөөр Монгол улс Япон, АНУ, бусад орнуудыг нэрлэх болсон юм. “Гурав дахь”хөрш хэн ч байлаа гэсэн эргэлзээгүй ашигтай гэж  Оросын нэрт монголч эрдэмтэн Владимир Грайворонский  үзэж байна. Жишээ нь: Таван толгой нүүрсний уурхайг авч үзье л дээ. АНУ-ын Peabody Energy консорциум, Хятадын Шэньхуа, Японы Мицуи, Оросын Төмөр зам  тэргүүтэй Солонгос-японы консорциум шалгаруулалтын дүнд ялагчаар тодорсон  юм. Одоогийн Монголын байдал монголын нэрт эрдэмтэн зохиолч, хөдөлмөрийн баатар Л.Түдэвийн “Хувьсгалын анхны жил”зохиол дээр гардагтай адилхан ажээ. Өнгөрсөн зууны 20-иод онд Япон, АНУ, Европын орнууд өөр хоорондоо монголын зах зээлийг авах гэж өрсөлдөж байжээ.  Монголч эрдэмтдийн их хурлын эхний өдрүүдийн байдлаар дэлхийн монгол судлалын ойрын жилүүдийн чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ, цаашид Монгол улс хөгжлийн  ямар замаар, хөгжлийн ямар загварыг сонгож авах бол  гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө.