Дэлхийн зах зээл хөл доороо хөрстэй, ээлжит ханшны  уналтаас жаахан ч гэсэн дархлаатай болох гэж оролдож байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид эдийн засгийг аварч чадах тийм хөтөлбөрийг олж хартлаа л,  хамгаалагч актив гэж нэрлээд байгаа  швейцарийн франк, йен, алтанд /гурвалсан  унц нь 1800 долларт хүрч байгаа/ оруулсаар байх нь. Францын рейтинг доошилж болзошгүй тухай цуу яриа болон   Societe Generale банкны тулсгамдсан асуудлууд нь  зах зээлийн байдлыг хүндрүүлж байна. Ихэнх шинжээчид хямрал хойш тавигдлаа, гэсэн хэдий ч АНУын улс-төрийн, санхүүгийн эрх баричгдын сул дорой  байдал шинэ сүйрэлд хүргэж мэдэх юм гэсэн санал дээр  нэгдээд байгаа юм. Энэ нь ойрын ирээдүйд биш ч гэлээ,ерөнхийдөө л гарна гэж тэд үзэж байна. Европын хөрөнгийн ханшны том уналт францын хөрөнгийн биржийн товъёог унаснаас болсон юм. Үүний шалтгаан нь АНУ-ын дараа  Францын рейтинг унаж болзошгүйгээс болсон хэрэг.  Standart & Poors  агентлаг, Moodys, Fitch нилээд хурдан шуурхай хариу нотолгоо өгч,  рейтингийг дээд түвшинд үлдээсэн хир нь, шинжээчид   энэ улсад өрийн асуудал гарч магадгүй гэж сэрэмжилсээр байна. Чухамдаа францын Societe Generale болон BNP Paribas грекийн төрийн облигацыг их хэмжээгээр зэмшидэг ажээ. Польшийн эдийн засгийн гайхамшиг, уран барилгач гэж нэрлэгддэг Польшийн  улс төрч, эдийн засагч Лешек Бальцерович дэлхийн системийн  хямралтай тулгарсан гэдэгт итгэлтэй байгаа ажээ. «Гол шалтгаан нилээд хэдэн орнуудын эдийн засгийн төсвийн  мөнгийг хэтрүүлэн зарцуулсан алдаатай холбоотой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хямрал дээд цэгтээ хүрсэн. Зарим стратегийн хямралын эсрэг удирдах газрууд нилээд тулгамдсан байх гэж бодож байна. АНУ, Их Британи, бусад орнуудын    төсвийн асар их хомсдлыг хэлж байна» гэж Лешек Бальцерович тэмдэглэв.

   Өнөөдрийн энэ болж буй нь  2008 оны хямралтай огтхон ч  ижил үгүй  гэдэгтэй  шинжээчид санал нэгдэж байна. Гэсэн хэдий ч байдал хурдан хэвийн болж байна гэж тайвшрахын хэрэггүй гэж Лешек Бальцерович хэлээд «Гайхамшигтай үйлчлэх ямар нэгэн арга айдаг гэдэгт би итгэж байна. Жишээ нь: төсвийн томоохон хомсдлын үед юм уу эсвэл Төв банкууд бага ногдлын хувийг  нэвтрүүлдэг.  Сүүлийн гурван жилийн туршлага  богино хугацааны эдийн засгийн өсөлт үр  ашиг багатай бөгөөд зарлага ихтэй гэдгийг харуулсан аж. Ийм маягийн арга хэмжээ нь зөвхөн  төрийн зээлийг нэмэгдүүлнэ.  Миний бодход  энэ удаа төсвийн хомсдол ихтэй буюу төрийн өр ихтэй  орнуудад фискалын шинэчлэлийг хийх гэж байна, жишээ нь Италид. Мөн бүтцийн шинэчлэлүүдийг Грекэд хийж магадгүй. Тиймээс хурдан шуурхай үр ашигаа өгөх тийм арга хэмжээг би олж харахгуй байна» гэв. Нөгөөтэйгүүр, зарим шинжээчид хямралаас гарах замыг “гүн шархыг, боохтой “харьцуулж байна.  Хэрвээ европын банкуудыг  бэхжүүлэхгүй бол евро төдийгүй Европын Холбоо ч өөрөө аюулд ороод байна. HSBC  группын шинжээчид Европын Холбоо нь ЗСБХУ-ын хувь тавиланг давтах гэж байна гэж үзэж байна.  Тэр үед евро зөвлөлтийн рублийн замаар явах буюу сөнө нь гэсэн үг.