АНУ нь Сирийн улсын арилжааны банкны ханалтанд байдаг сирийн томоохон банкны нэгд хориг тавих болсон тухайгаа мэдэгдэв. Энэ банкийг Вашингтон БНАСАУ-д санхүүгийн үйлчилгээ үзүүлж байсан гэж буруутгаж байгаа ажээ. Америкийн Сангийн яамны шийдвэрийн дагуу банкны хориг ажиллагаанд тус АНУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа тус банкны актив орж байгаа юм. Түүнчлэн, энэхүү  хориг нь дээрх  банкны салбар  “Сири-Ливаны арилжааны банктай” хамааралтай болжээ. “Сирийн томоохон арилжааны банк Хойд Солонгос, Сири улсуудад   цөмийн зэвсэг дэлгэрүүлэх сонирхолд нийцүүлэн  ажиллаж байсан. Бид тэдний хууль бус үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн санхүүгийн дэд  бүтцэд хориг арга хэмжээ авч   байна” гэж АНУ-ын Сангийн яамнаас тараасан мэдэгдэлд дурьджээ.