Хятадын баруун-өмнөд хэсгийн  Юньнань  мужид өнөөдөр баригдаж байсан хоолой нурж ажиллаж байсан  найман хүн газар дор боогджээ. Энэ тухай Синьхуа агентлаг орон нутгийн ХМХ-ийг иш татан дурьджээ. Энэхүү явдал нь өглөөний 6 цаг 00 минутанд улсын чанартай 214-дүгээр   зам дээр буюу Дицин-Түвдийн Өөртөө засах орны тойрогт болсон аж. Ийм явдал өнгөрсөн 3-р сард энэ зам дээр туннель барих явцад гарч байжээ. Тэр үед газар дор 19 хүн хоригдоод байсан бөгөөд хожим тэднийг аварсан юм.