Сирийн цэргүүд Хама хотоос гарч явсан гэж Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган мэдэгдэв. Тэрээр хэдлэхээ: цэргүүдийг гарч явахыг Түркийн элчин  сайд ажигласан гэжээ. Сирийн удирдлагын амласан  шинэчлэл хоёр долоо хоногийн дотор эхлэнэ гэдэгт найдаж байна гэв. Саяхан Түркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу Дамаскад Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай  уулзалджээ.  Сирид цус урсгахыг зогсоохын зэрэгцээ  улс төрийн зохицуулалтыг эхлүүлэх   сэдвээр тэд  голлон ярилцжээ. “Бид тодорхой алхмуудыг хэлэлцсэн, гэхдээ би одоо үүнийг ярих эрхгүй” гэж түркийн сайд хэлжээ. “Ойрын үед ямар алхмуудыг  хийхэв  гэдгээс ирээдүй шалтгаална” гэж Давутоглу тэмдэглэв.