Орос улсын Агаарын цэргийн хүчин  шинэ техник-сөнөөгч, байлдааны  нисдэг тэргүүдээр нилээд хэмжээгээр нэмэгдэнэ. 2020 он гэхэд 8-14 агаарын цэргийн  бааз шинээр бүрдэнэ. Түүнчлэн, Орос улсад  “Стрижи”, “Русские витязи” /“Оросын хөлөг баатрууд”/зэрэг нисэх бүлгүүд ч нэмэгдэж гарна гэж Агаарын цэргийн хүчний тэргүүн Александр Зелин Москвад мэдэгдэв. Энэ бол маш сайхан ирээдүй, хамгийн чухал нь үүнийг хийсэн байх ёстой гэж “Оросын дуу хоолой” радиод өгсөн тайлбартаа “Независимое военное обозрение”/”Хараат бус цэргийн тойм”/ сонины хариуцлагатай редактор Виктор Литовкин тэмдэглэв.  2020 он хүртэлх зэвсэглэлийн хөтөлбөрийн хүрээнд  АЦХ  мянга орчим нисдэг тэрэг худалдан авах болно.  Ингэхдээ оросын  шинэ үеийн машинууд тактик-техникийн тодорхойлолтоороо ч найдвартай түвшингийнхээ хувьд ч өрнөдийн  ижил төрлийн нисдэг тэрэгний фирмүүдээс  хол давж байгаа юм гэж Виктор Литовкин хэлээд «Цэргийн нисэх хүчинд шинэ нисдэг тэрэгүүд  нийлүүлнэ гэдэг нь маш чухал. Гавшгайч Аллигатор К-52, шөнө өдөргүй, цаг агаарын ямарч нөхцөлд нисэх боломжтой  Ми-28 Н зэрэг нь цэрэг дайчдад тулалдааны  талбарт дэмжлэг үзүүлэх болно. Түүнчлэн, Ми-37 шинэ нисдэг тэрэгийг  бий болгоод байна. Оросын машинуудын чанарын тухайд  АНУ  Афганистан дахь цэргийнхээ  хангамжинд зориулан худалдан авч байгаа нь хангалттай баримт бизээ» гэв.   

   Энэ жил Зэвсэгт хүчинд нилээд хэдэн байлдааны бөмбөгдөгч нисдэг тэргүүдийг нийлүүлэх болно. Тэд сэлгээ хийх чадвараараа болон асуудлуудыг шийдвэрлэх чадлаараа холын  замын  онгоцны парктай дөхөж очно. СУ-34 гэхэд л Москвагаас Владивосток хүртэл агаарт хоёр удаа түлш сэлбэн нисэх чадвартай. Ингэхдээ нисэгч нар энэ зуур ер ядрахгүй,  тэд автомат удирдлага буву автопилотоор нисэх бүрэн  боломжтой юм. Түүнчлэн Орос улсад бас нэг нислэгийн баг болох  “Стрижи”, “Русские витязи”  гарч ирсэн билээ. Энэ баг нь оросын шилдгийн шилдэг ас-нисэгчдийн өмнө шинэ боломжуудыг  нээж байгаа юм гэж Виктор Литовкин үзээд «Америкчууд, францчууд, англичууд, итальчууд цэргийн бус, харин сургуулилтын, бэлтгэлийн онгоцон дээр нисдэг байна. Тэгвэл манай нисэгчид байлдааны Су-30, Миг-29 буюу “Стрижи”, “Русские витязи” дээр нисдэг. Мэдээж, оросын онгоц гоё сайхан, сүр хүчтэй харагддаг. Тэгээд ч цэргийн техник сургуулийнхаас  хэзээд илүү байсан.  Гэхдээ манай шилдэг асууд тэнгэрээ олон янзын утаагаар будах дургүй байдаг юм. Тэд нислэгийн өндөрт гарах, сэлгээ хийх,  гар нийлж ажиллахыг илүүд үздэг юм. Харин Франц, италичуудын  тэнгэрийг янз бүрийн өнгийн утаагаар  будах, оросын далбааны өнгө, сумаар харвасан зүрх зэргийг дүрслэхэд манай цэргийн онгоцоор үйлдэхэд хүнд, эрсдэлтэй байдаг» гэлээ.Тийм учраас л “Русские витязи”, “Стрижи” багууд дээр  цэргийн сургалтын Як-130 эскадрилийг нэмэхээр шийдсэн ажээ. АЦХ-ний удирдах хорооноос 2016 он гэхэд Орос улсад орчин үеийн шинэ алсын  зайны радиолокацын  хайлтын болон удирдлагын А-100 онгоц гарч ирэх юм. Харин Александр Зелин  энэхүү машиныг  хугацаанаасаа өмнө бий болно гэдэгт эргэлзэхгүй байна.