Судан болон Өмнөд Суданы хооронд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зуучийн үүрэг гүйцэтгэх саналыг  Хятад улс гаргав. Энэхүү санаачлагыг БНХАУ-ын ГХЯ -ны тэргүүн Ян Зечи Хартум, Жубуд айлчласныхаа дараа мэдэгдэв. Ян Зечи нь Өмнөд Судан улсын нийслэл Жуба хотын гадаадын дээд зиндааны анхны  зочин болсон   юм. Хятад улсын хөшх зэргэлдээ хоёр орны хооронд зуучлах  энэхүү саналыг Судан улс сайшаажээ. Үүний өмнөхөн Ян Зечи Өмнөд Суданы “Аль-Масыр” сонинд өгсөн ярилцлагадаа Хятад улс Өмнөд Судантай найрамдал, хамтын ажиллагааны харилцаанд их ач холбогдол өгдөг гэжээ. Сайдын хэлснээр, тэр Өмнөд Cуданы ерөнхийлөгч Сальва Кирад БНХАУ-ын дарга Ху Зиньтаогийн  БНХАУ-д  ойрын үед айлчлах урилгыг дамжуулжээ. Түнчлэн, Хятад улс Өмнөд, Хойд хоёр Суданыг харилцан холбоотой гэж үздэг байсан гэжээ. Тэд нийтлэг сонирхлын үүднээс хамтран ажиллах шаардлагатай байгаа бөгөөд тулгамдсан асуудлуудыг яриа, хэлэлцээний журмаар шийдэж болно гэдэгт  Бээжин итгэлтэй байна.