Сирийн ерөнхийлөгч Башар Асад  олон намын системийн тогтолцоотой болж,  үндсэн хуулинд өөрчлөлт оруулах  бодолтой буйгаа гадаадын дипломатуудтай уулзалт дээр мэдэгдэв. Аюулгүй байдлын хүчнийхэн жагсагчдыг тараах ажиллагааг явуулахдаа болон үймээнийг дарахдаа алдаа гаргасныг Асад хүлээжээ.Дээрх алдааг дахин давтахгүйн тулд урьдчилсан арга хэмжээнүүдийг авчээ. Түүнчлэн,  үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажил нь ирэх оны 2-3 сард дуусна гэж Башар Асад мэдэгджээ.