АНУ-ын хөрөнгийн захын ханш гурван өдрийн хугацаанд хоёр дахь удаагаа огцом уналаа. АНУ дахь ажил хэрэгч идэвхитэй байдлын үзүүлэлт Доу Жонсын индекс Нью-Йоркийн хөрөнгийн зах дээр 4 гаруй  хувиар унажээ.  NasDAQ, Standart & Poors  500 мөн дөрвөн хувиар буурчээ. Саяхан АНУ-ын Холбооны Нөөцийн систем  /ХНС/ банк хоорондын зээлийн хүүг хамгийн доод түвшинд хадгалах шийдвэр гаргасан гэж мэдэгдлээ. Америкийн эдийн засгийн цаашдын ирээдүйтэй холбоотой  хөрөнгө оруулагчдын үл итгэлцэл нь  АНУ-ын тусгаар тогтнолын  рейтинг буурахад   зах зээлийн уналтын дараа тогтвортой өсөлтийг эхлүүлж чадсангүй. Бямба гаригийн шөнө олон улсын S & P агентлаг  АНУ-ын рейтингийг түүхэнд анх удаа”ААА”-с “АА+” болгон бууруулсан юм.