Английн хотуудын гудамжинд  гарсан эмх замбараагүй байдал нь европын орнуудад давтагдахгүй гэсэн баталгаа үгүй юм. Энэ тухай Интерфакс агентлагт  Оросын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Михаил Маргелов  мэдэгдэв. Тэрээр Их Британий үймээний гол шалтгааныг  мулькультурализмын бодлого нурсан унасантай холбон үзжээ. Урьд өмнө  улс-төрийн энэхүү чиглэл  бүтэлгүй болход   Герман, Франц, Их Британий тэргүүн нар мэдэгдэл гаргаж байсныг Маргелов санууллаа. Тэрээр нэмж хэлэхдээ: мультикультурализмын болон  дархлаа бий болгогчийн үнэ цэн нь  европын уугуул  иргэдийн хувьд ч,  цагаачдын хувьд  ч хүлээн зөвшөөрөгдөөгүй зүйлээ. Маргеловын ярьснаар европын үнэт зүйлсийг цагаачид хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хүндэлдэггүй ажээ. Харин Европын гудамжинд зөвхөн тэвчээртэй дүр эсгэж байгаа харагдана. Үүний өмнө мэдээлж байсанчлан өнгөрсөн амралтын өдрүүдэд  Лондонд үл бүтэх хүмүүс   полицын хооронд  сөргөлдөөн  эхэлсэн юм. Дараа нь эмх замбараагүй байдал бусад хотуудад тархсан юм. Полицын мэдээнээс үзвэл сүүлийн дөрвөн хоногт үймээнд оролцсон 770 хүнийг саатуулаад байгаа ажээ.  

Гэрэл зураг