Орос улсын ГЛОНАСС системийн  тусгай зориулалтын  хиймэл дагуул байгуулна.  Жишээ нь: тэр  гар утас ажилладаггүй газар нутагт    диспетчерт зорчигч тээврийг хянахад болон  жолоочид яаралтай тусламж хэрэгтэй үед тусгай дохио өгөхөд юм уу, хиймэл дагуулын туслалцаатайгаар алга болсон тээврийн хэрэгслийг хайхад хэрэглэгдэх юм.  Орос улсад урьд өмнө түүнтэй ижил хэрэгсэл хийж байгаагүй гэж  уг төсөл боловсруулж буй Красноярскийн зохион бүтээх товчоон дээр мэдээлэв. Эхний ээлжинд сургуулийн хүүхдийн автобус, яаралтай тусламжийн машинуудыг болон холын замын тээврийн машинууд, голын хөлөг онгоцнуудыг шинэ техникээр тоноглох юм.