Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев яам, тамгын газруудыг Интернетэд өөрсдийн  ажлынхаа тухай мэдээлэл тавихыг даалгав. Тэр нь гаргаж байгаа шийдвэрүүд болон  төрийн албан хаагч нарын орлогын талаар үнэн бодит мэдээлэл  байх ёстой бөгөөд иргэн хүн бүрт хүрэх боломжтой байх ёстой гэж  тэр Холбооны яамны сайд Игорь Щеголевтай Сочи хотод уулзахдаа цохон тэмдэглэв. Энэ байгууллагад ерөнхийлөгч мэдээллийг байрлуулахад хянах үүргийг өгчээ. Түүнчлэн Медведев Интернетийг ашиглан хүн бүр түүнд зөвшөөрөгдсөн бүхий л мэдээлэл, тэр ч бүү хэл тусгай албаны тухай ч авч болох юм гэж хэлжээ.