Ливийн энгийн номхон 85 иргэн НАТО-гийн ээлжит бөмбөгдөлтийн  золиос  боллоо. Тэдний дунд 33 хүүхэд байжээ. НАТО-гийн Агаарын цэргийн хүчнийхний энэ удаагийн цохилт Триполи хотоос зүүн зүгт орших Маджар тосгонд тусжээ.  Энэ тухай  Жамахирийн тэргүүн хурандаа Каддафийн төлөөлөгч Мусса Ибрагим мэдэгджээ. Эвсэл  энэ тэдний зорилго   цэргийн объектууд байсан гээд энгийн иргэд нас барсан тухай мэдээллийг нотлохгүй байна. Хэлсэн үгнийхээ баталгаа болгон Ибрагим өрнөдийн сэтгүүчдийн өмнө сүйрсэн байшин барилга харуулж, Ливийн ТВ ливийн хүнд шархадсан болон эрэмдэг болсон хүүхдүүдийн цогцост бүхий дүрс бичлэгийг харуулав. Каддафийн хэлснээр “алаан хядаан “гэж нэрлэсэн  агаарын цохилт нь босогчдын Триполи хүртэл замыг цэвэрлэх ёстой байсан аж. Олон хүний амь эрсэдсэнтэй холбогдон  тус улсад гурван өдрийн гашуудал зарлажээ. Энэхүү  эмгэнэлт явдал нь НАТО-гийн өдөр бүр үзүүлж байгаа ширүүн тэмцлийн дүр зураг гэж “Оросын дуу хоолойд” ливийн улс төр судлаач Саад Манна тэмдэглээд «Тэнд цэргийн зорилго байхгүй. Энэ дүүрэгт энгийн иргэд амьдардаг юм. Нэрвэгсдийн  дунд хүүхдүүд, эмэгтэйчүүд байсан, тэдний тоог одоогоор тогтоож чадаагүй байна. Нацистууд Сталинградыг бөмбөгдөж байсан шиг харгис энэ аймшигт  гэмт хэргийг дэлхий дахин харж болох юм. Миний бодоход, НАТО-гийн хүчнийхэн мухардалд ороод гарч чадахгүй байна. Эхлээд тэд Ливийг 2-3  долоо хоног дотор бөмбөгдөөд  амжилтанд хүрнэ гэж бодож байсан. Тэгтэл тийм амар зүйл байсангүй. Тэр ч бүү хэл тэнгисийн болон хуурай замыг хаасан нь НАТО-д ялалт авчраагүй. Мусульман шашны  Рамадан сар бүх лалын шашинтны гэгээн өдрүүдэд үйлдэж байгаа зэрлэг балмад явдал түрэмгийлэгчдий цөхрөлийг харуулж байна» гэв.

  Эвслийн удирдлагын нэг бус удаа мэдэгдснээр” НАТО-гийн нарийн тусгалтай цохилтууд нь зөвхөн Триполийн цэргийн дэд бүтэцтэй  дэглэмд зориулагдсан” гэж байсан ч, жинхэндээ нэг бус удаа энгийн хүмүүсийн амь насыг бүрэлгэх эмгэнэлт явдал болон хувирлаа. Өнгөрсөн 5-р сард Канадын БХЯ  нь лазерын   тусгалтай  1300 онгоцны бөмбөгийг Ливид ашиглахаар захиалсан байсан нь тодорхой болсон юм. Энэ зорилгод 130 сая долларыг зарцуулсан ажээ. Гэтэл НАТО-гийн зэр зэвсэг урьдын адил анхаарал татсаар байгаа юм.  Гэхдээ хамгийн гол нь ливийн асуудлыг гаднаас нь цэргийн оролцоотойгоор зохицуулах боломжгүй юм гэж Улс-төр-нийгмийн судлагааны төвийн захирал Владимир Евсеев үзэж байна. «Ихэнхдээ энэ нь АНУ  болон түүний ойрын холбоотнууд юуны өмнө  Франц, Их Британь улс Ливийн нутагт иргэний дайнд орооцолдсонд байгаа юм.  Удтал идэвхитэй цэргийн ажиллагаа явуулж байгаа хирнэ одоо болтол амжилт олоогүй л байгаа шүү дээ. Энэ бол эхнээсээ ойлгомжтой байсан юм.  Дан ганц агаараас цохилт өгснөөр ийм асуудлыг шийддэггүй юм.   Үүний өмнө Ливийн нутаг дэвсгэр дээр орчин үеийн нилээд хэмжээний зэвсэг хэрэглэгдэж байна гэж яригдаж байсан.  Угтаа бол Ливийг  полигон болгон ашиглаж байгаа байхгуй юу. Ингэхдээ тэр бүр цохилт нь байгаа олохгуй байна. Үүнээс энгийн номхон  иргэд нилээд тооны  хохирол амсаад байна» гэж Владимир Евсеев хэллээ.  Ливи нь НАТО-гийн цэргийнхний “нарийн” онилгооны төдийлөн тод жишээ биш бололтой. Олон улс орны телевизээр 2007 онд Иракийн энгийн номхон иргэдийг  америкийн цэргүүд нисдэг тэрэгнээс буудаж байсныг бүгд одоо болтол санаж л байгаа. Энэ маш нууц дүрстэй материал нь Интернетийн хүчинд бүх нийтийн хүртээл болсон юм. Тэр ч бүү хэл, шуугиан тарьсан өнөөх “Викиликс”сайт Өрнөдийнхний  энэ оронд  явуулсан цэргийн  ажиллагааны явцад жил бүр 31 энгийн хүн үрэгдэж, хүн амын нийт хохирол хэдэн арван мянгад хүрснийг тооцжээ. 2008 онд НАТО Афганистаны өмнөд хэсгийн Кандагар мужийн  Шахваликот тосгоныг бөмбөгдсөн явдал нилээд эсэргүүцэлтэй тулгарсан юм.  Тэр үед цэргийнхний гаргасан алдаанаас болж 95 хүн амь үрэгдсний 11 нь хүүхэд байсан  бөгөөд 50 хүн шархадсан байв.

       Ливид энгийн иргэд амь үргэдсэн явдал бол НАТОгийн ажиллагаа өөрийгөө чадваргүй болохоо харуулсан төдийгүй дуусах ёстой юм  гэж цэргийн шинжээч Виктор Литовкин тэмдэглээд «НАТО гийн эвсэл иргэний дайны аль нэг талд оролцож болохгүй гэдэг нь бол аль хэдийнэ ойлгомжтой байсан юм. Сөрөг хүчнийхнийг дэмжиж гэж тэдэнд хэн ч даалгаагүй.  1973 тогтоол үүнийг харгалзаагүй, тиймээс НАТО нь олон улсын хууль болон дүрмийг зөрчсөн. Харин хүн амын дунд шинээр хохирол үзүүлэхгүй байж чадаагүй нь  хууль ёсны юм. Одоог хүртэл үүнийг бөмбөгдөлтийн үед хэнч тойрч гарч чадаагүй ирсэн юм, тэр тусмаа   суурин газрыг бөмбөгдөхөд шүү дээ» гэв. Нөгөөтэйгүүр, босогчдын дунд эсэргүүцэл дээд цэгтээ хүрээд байна. Угта бол  тэдний талд орсон Өрнөдийнхөн  ч  урьдаа тавьсан нэг ч зорилгод хүрч чадаагүй.  Энэ нь сөрөг хүчнийхний улс төрийн хямрлын шалтгаан.  Тунхаглан зарласан  шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн  тэргүүн Мустафа Абдель Жалиль Засгийн газрыг огцруулж, шинэ засгийн газрыг бүрдүүлэх тухай зарласан.  Үүнийг хийхэд, түүнийг саяхан тодорхой бус байдалд алагдсан  босогчдын цэргийн командлагч Абдель Фаттах Юнис түлхсэн юм. Оросын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн Байнгын хорооны тэргүүн Константин Косачёв үзэхдээ: ливийн босогчдын зөрөлдөөн нь зайлшгүй гарах ёстой зүйл басйан юм. Ингэхдээ ардчилалд шилжих явц нь  ливийн ард түмнээр “шаналагдан гарах ” ёстой байсан юм. Ямартай ч гэсэн дотодын тулгамдсан  асуудлуудаа зөвхөн ливичүүд шийдэх ёстой, харин гадаадын жадан дээр ирсэн  шинэ засаг хууль ёсны байж чадах болов уу даа.