Афганистаны ДХЯ-ны тусгай албаныхан  өнгөрсөн  долоо хоногт тус улсын зүүн хэсэгт оршидог Нангархар мужид 90 кг героин хураан авчээ.  Энэ тухай уг ажиллагаа болж өнгөрсөн  Ачин тосгоны тэргүүн Хасан Хан сэтгүүчдэд мэдэгджээ.  Түүний ярьснаар, тусгай албаныхан нисдэг тэрэгтэй буунгуутаа Абдулхейль суурингийн ойролцоох нэгэн байшингаас героин хурааж авсан гэв. Гэрийн эзэнийг баривчилжээ. 2010 оны 1- р сард Оросын Мансууруулах бодистой тэмцэх холбооны ажилтнужуд болон  АНУ-ын мэргэжил нэгтнүүд Ачин тосгонд хамтарсан ажиллагаа явуулсны дүнд  мансууруулах бодисны героин, морфин    үйлдвэрлэгч дөрвөн лабораторийг устгасан юм. Нийт нэг тонн орчим мансууруулах бодисыг устгаж байжээ.