8-р сарын 16-нд Москва орчмын Жуковскийд нээгдэх Оросын лизингийн томоохон “Ильюшин финанс Ко” компаний “МАКС-2011” онгоцны салонд шинэ захиалгуудыг хүлээж байна. МАКС-д “Ильюшин финанс Ко”/ИФК/ нэг бус удаа оролцож байгаа юм. Энэ нь онгоц борлуулах зах зээл бөгөөд яваандаа урт хугацаагаар түрээслэгддэг.  Энэ үзлэгт компаний мэргэжилтнүүдийн сонирхолыг  бусдын нэгэн адил “Сухой супержет-100” татжээ.  Хэрвээ үйлдвэрлэгч ИФК-той  хамтран ажиллах  санаачлага гаргаж чадвал   энэ нь тодорхой үр дүнд хүрч болзошгүй юм гэж тус  компаний төлөөлөгч Андрей Липовецкий тэмдэглээд «Энд  чадавхитай худалдан авагчид болох агаарын тээврийн компаниуд болон онгоцны үйлдвэрлэгчидтэй   бид уулзалддаг гол  талбай байдаг юм. Энд бид ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцэхийн зэрэгцээ нийлүүлэх гэрээ хийх буюу онгоц худалдан авахаар ярилцдаг юм» гэв.

    Компани нь Куба, Венесуэл, Боливи, бусад улс орнуудтай   ойролцоогоор 30 онгоцны урьдчилсан тохироо хийгээд байна. Компаний макет хийдэг гол бүтээгдэхүүн бол АН-148, Ан -158 онгоц   юм.  Энэ төрлийн машин техник нь холын замыг туулах маш сайн тодорхойлолттой, түүнчлэн, хатуу хучлагатай болон хөрсөн зам дээр буух боломжтойд тооцогддог юм.Чухамдаа эдгээр чанарууд нь Оросын болон хөгжиж байгаа орнуудын эрэлт хэрэгцээнд нийцдэг юм. Хэрэв уг техник европ руу экспортлогдох бол тэндхийн батламж хэрэгтэй. Латин Америк, Ази, Африк, Дундад Азид  тийм батламж шаардагдахгүй ажээ.  МАКС-тай бид том найдвар холбон үзэж байгаа гэж Андрей Липовецкий хэлээд «Гадаадын үйлдвэрийн нилээд хэдэн онгоц худалдаж авахаар төлөвлөж байна. Түүнчлэн, АН-158 онгоцыг  латин америкийн бүс нутаг худалдан авах байх гэж найдаж байна» гэлээ. “Ильюшин финанс Ко”компани нь  өнөөдөр нийлүүлсэн онгоцныхоо тоогоор оросын лизингийн хамгийн томоохнуудын нэгд зүй ёсоор  ордог юм. Лизингэд нь агаарын тээврийн 30 хөлөг байгаагийн дотор үзэглэх гэж байгаа 130 машин байна.  ИФК нь нилээд хэдэн санхүүгийн томоохон институттэй  нягт холбоотой бөгөөд олон улсын зах зээлд гардаг. МАКС-2011 ажилд оролцох нь энэ процессыг улам урагшлуулна.