Азийн тэргүүлэх хөрөнгийн биржүүдийн үймээн “хойшлогдох”шиг боллоо.  Өнөөдөр хөрөнгийн биржүүд 4 хувиас дээш нэмэгдснээр арилжаагаа эхэллээ.  Ингэж тэд өчигдрийн  хөрөнгө оруулагчдыг тайвшруулахын тулд болон активын сул арилжааг зогсоох үднээс АНУ-ын Холбооны нөөцийн системийн хийсэн мэдэгдлээс алдсан юмаа олж авах алхмаа эхлэв. Гэсэн хэдий ч шинээр өнхөрч мэдэх юм гэж “Тройка диалог” компаний шинжээч Евгений Гавриленков тэмдэглээд «Гэсэн ч ойрын үед бүх юм  олдоно. Дэлхийн эдийн засаг ямар аястай өсч яваа, компанийудын ирээдүйн ашиг орлого ямар байхав –эд бүгдийн тодорхой бус байдал хадгалагдана.  Ойрын үед зах зээлийн өрнөлт  сул  буюу стагнацийн байдалд байна» гэв. Мягмар гаригт АНУ-ын Холбооны Нооцийн систем /ХНС/   чухал ноогдох хувийг 2013 оны дунд үе хүртэл хамгийн доод хэмжээнд хадгалхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн  бирж дээр урьдын адил зээлийн үнэ өсөөгүй, хадгалагдсан хэвээр байна. Эндээс Азийн биржийн сөрөг хариултууд гарч ирж байна. Тэд америкийн зах зээл дээр ажиллаж байгаа компаниудын үнэт цаасыг арилжаалж байна. Нөгөөтэйгүүр, АНУ-ын ХНС-ийн америкийн эдийн засгийг урамшуулах дохионд Азийн хөрөнгө оруулагчид хэдий хэр  хүчтэй итгэснийг хэлхэд хэцүү юм. Тэр тусмаа хөрөнгийн биржүүдийн үнэт цаасны арилжааны үймээнийг америкийн зохицуулагч буулгах гэж оролдсны дараа, хөрөнгө оруулагчид, боломж гарахыг хүлээн дахин “хамгаалагч валютыг” худалдан авч эхэлсэн юм. Үүний дүнд швейцар франкийн  ханш долларт харьцуулахад түүхэнд хүрээгүй үзүүлтэнд хүрсэн. Харин япон йен нэг доллартай харьцуулахад 177 хүрсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид нгайдвартай гэж үзэж байгаа алтны зэрэгцээ дэлхийн зах зээлийн хэрэгслүүдийг “ хуу хамхыг” зорьж байна.

Мягмар гаригт алтны үнэ дээд амжилтыг тогтоосон. Ингэхдээ алт нь 2008  онд анх удаа цагаан алтны үнээс давсан шүү. Энэ бол зах зээлийн стрессын нэг  үзүүлэлт юм.Хятад улс сүүлийн хэдэн сар валютын нөөцөө  идэвхтэй алт хадгалж ирсэн. Алт нь доллартай харьцуулахад нэмэгдэнэ, ингэхдээ хятадын экспортыг улам бүр өрөсөлдөх чадваргүй болгоно. Ядахнаа хятадын экспортын барааны тэргүүлэгчид болох АНУ, ЕХ-ны орнууд ойрын үед хятадаас авдаг  бараагаа хумих болоод байгаа.   Мягмар гаригт Хятад улс мэдэгдэл хийхдээ: АНУ-ын “Стандарт энд Пуурс” агентлагийн хийсэн зээлийн рейтингийн мэдэгдлээс үүдэлтэй  цунамийг  давахад  Хятадын экспортод хүндрэл гарна” гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэхүү мэдэгдлийг Хятадын шадар сайд  Ван Цишань, АНУ-ын сангийн сайд Тимоти Гайтнертэй утсаар ярьсны дараа хийсэн юм. Япон, Өмнөд Солонгосын засгийн газруудын  санхүүгийн   удирдагчид өчигдөр америкийн сангийн сайдтай зөвлөлдсөн ажээ. Харин Хятадын ЗГ-ын тэргүүн Вэнь Зябао дэлхийн зах зээлийн байдалд зориулсан тусгай засгийн газрын хуралдаан дээр зах зээлийг   сонирхогч талуудыг тодорхой, хөрөнгө оруулагчдын найдварыг хадгалахын тулд хариуцлагатай арга хэмжээ авахыг уриалсан байна. Америкийн зээлийн рейтинг буурсантай холбоотой байдал тайвширсан гэж ярих хараахан эрт байна.