АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Делавер мужид  Агаарын цэргийн хүчний  “Довер” баазад  Афганистанд амь үрэгдсэн  америкийн тусгайгийн 30 хүний шарил ачсан  онгоцыг биечлэн угтлаа. Өнгөрсөн долоо хоногт  “Чинук” нисдэг тэрэг сүйрсний улмаас америкийн тэнгисийн тусгай албаны “6 бүлгийн” SEAL 22 дайчин амь үргэлдсэн ажээ. Нисдэг тэргийг” Талибан” хөдөлгөөний алан хядагчид устгажээ. Түүнчлэн найман хүн амь үрэгдсэний гурав нь америкийн онгоцны диспетчер, тав нь нисэгч байжээ. Амь үрэгсдийн  дунд афганы 7 цэрэг болон нэг орчуулагч байжээ. Америкийн ХМХ-ийн мэдээлж буйгаар “далайн муурууд” нь Пакистанд  “Аль-Каидагийн” удирдагч Бен ла Денийг устгасан анги нэгжийнх байжээ. Америйкийн 30 цэргийнхний амь үрэгдсэн явдал АНУ-ын Армийн 2001 оноос хойш Афганистанд нэгэн зэрэг амь үрэгдсэн хамгийн том хохирол болжээ.