Йемений бүх талууд йемений ард түмний шаардлага,хүсэл зорилгод нийцэх   улс-төрийн шилжилтийн үйл ажиллагааг шуурхай  эхлэх ёстой. Тус улсын одоогийн эрх баригчдад болон сөрөг хүчнийхэнд хандан НҮБ-ын АЗ-ийн ийм уриалгатай ханджээ.Түүнчлэн АЗ Йеменьд байдал улам хурцдаж буйд болон Арабын хойгийн “Аль-Каидагаас” гарч байгаа заналхийлэлд  сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.НҮБ-ын АЗ-ийн гишүүд Йемений бүх талуудыг хүчирхийллээс татгалзаж, дээд зэргийн тэвчээрхатуужил гарган, олон улсын эрх зүйн хэмжээний хүрээнд  үүргээ биелүүлэхийг уриалав.