АНД-н орнуудын хөрөнгийн захын лхагва гаригийн  арилжааны явцад индекс өслөө. Америкийн Төв банкны 2013 оны дунд үе хүртэл доод хэмжээний ногдол хувь хадгалах амлалт биелэлээ олж   сүүлийн долоо хоногт анх удаа өсөлт  ажиглагдлаа. Холбооны нөөцийн систем /ХНС/ мягмар гаригт  жилийн суурь ногдол хувийн зорилтот хэмжээг О-  0,25 % хадгалахаар шийдвэрлэсэн бөгөөд доогуур ногдол хувийг 2013 оны дунд үе хүртэл барих бодолдотой буйгаа мэдэгдэв. Түүнчлэн, ХНС  улс орны эдийн засгийг дэмжих нэмэлт хэрэгслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа  гэж “Блумберг” агентлаг  мэдээлжээ. MSCI Asia Pacific бүс нутгийн эмхэтгэсэн хөрөнгийн индекс  чулган эхэлснээс 2,3 % өссөн.  Японы Nikkei  225 -1,1 %, өмнөдсолонгосын Kospi -0,82 % тус тус өсчээ. Гонконгийн Hang Seng  харин 3,27 % өссөн нь  сүүлийн хоёр жилд дээд хэмжээгээр өссөн үзүүлэлт байв. Түүнчлэн, шинжээчдийн үзэж байгаагаар ХНС нь  дэлхийн эдийн засгийн аажуу өсөлт нь нилээд хугацаанд хадгалагдаж магадгүй ажээ.